Вакцины хүйтэн хэлхээ гэж юу вэ?

2021 оны 02 сарын 22

Вакцины хүйтэн хэлхээ гэж вакцин, био бэлдмэлийг үйлдвэрлэгчээс-хэрэглэгч хүртэлх хугацаанд зааврын дагуу тодорхой хэмд хадгалан, тээвэрлэх тогтолцоо юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь үндэсний хэмжээнд вакцин хадгалах зориулалтын төв агуулахтай бөгөөд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мөн аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр вакциныг хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав хэрэглэн ард иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ихэнх вакциныг 2-8°C хэмд хадгалдаг гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top