-БНЭУ-д үйлдвэрлэсэн "АстраЗенека", БНХАУ-д үйлдвэрлэсэн "Синофарм" вакциныг өчигдөр татаж авлаа. Эхний ээлжид улсын болон хувийн эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулна-
Засгийн газраас хүн амыг вакцинжуулах төсөвт 226 тэрбум төгрөгийг баталж, эхний ээлжийн вакциныг өчигдрөөс эх орондоо татан аваад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нэн шаардлагатай, эрсдэлт бүлгээс эхлэн дөрвөн төрлийн вакцинаас сайн дурын сонголтоор иргэдэд хийхээр төлөвлөсөн билээ.
Тэгвэл өчигдөр 06:29 цагт Улаанбаатар хотын "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын их сургуулийн "АстраЗенека" вакцины 150 мянган тунг авчирсан юм. Нисэх буудлын карго терминалд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн холбогдох журмын дагуу вакциныг буулгасан байна. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөжээ. Коронавирусний халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Засгийн газраас эхний ээлжид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын бүх албан хаагчдыг өнөөдрөөс вакцинд хамруулж эхэллээ.Дараа нь онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдийг вакцинд хамруулах юм. “АстраЗенека” компанийн вакцины хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгэлдээ оруулсан. Мөн Европын эмийн агентлаг (EMA)-аас тус вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр олгосныг Европын комисс албажуулсан байна. “АстраЗенека” нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсвэл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар нотлогдсон юм. Өчигдрийн байдлаар 42 улс тус вакциныг хэрэглэж эхэлжээ. Түүнчлэн коронавирусний эсрэг БНХАУ-д үйлдвэрлэсэн "Синофарм" вакциныг өчигдөр орой 22:00 цагт Монгол Улсад авчрах тухай Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тус вакцинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл өгөхөөр хүлээгдэж байгаа бөгөөд зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авчирч байгаа аж. Ингээд Монгол Улс БНХАУ-д үйлдвэрлэсэн "Синофарм", ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник V", бусад орнуудаас "Флайзер" болон "АстраЗенека" хэмээх дөрвөн төрлийн вакцины хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, татан авч эхлэн вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ард Түмэн: З,Энхболдийн хэлсэн үгийг сайн унш даа ,Ардчилсан Нам гэдэг чинь Монголчуудын нам биш Англи нам тэдний хууль дүрмээр явдаг ,хөлсний боолуудын нам юм байна шүү дээ?????Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. гэж Шууд ,мн сай