Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн Удирдах зөвлөл хоёр хоногийн өмнө хуралдаж, тус эмнэлгийн дарга Н.Лхажийг эмнэлгийн даргаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард буюу тухайн үед эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдож байсан юм.
Ийнхүү зургаан сарын дараа түүнийг анх томилсон ТУЗ нь эргүүлэн чөлөөллөө.
Сэтгэгдэл ( 0 )