Эмч нарын хоолны асуудлыг хөндсөн ажилтныг ажлаас нь халаагүй

2021 оны 03 сарын 15

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй шинжилгээ, дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоол ундны асуудлыг хөндөж, цахим орчинд олон нийтэд мэдээлэл хүргэсэн БЗД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээлэл ТАШАА мэдээлэл болохыг НЭМГ-ын зүгээс албан ёсоор залруулж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй шинжилгээ, сүүлийн нэг сард эрчимтэй өрнүүлж буй дархлаажуулалтын ажилд хуваарилагдсан эмч, ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс сэлгэн ажиллуулах зохицуулалт хийсэн. Энэ дагуу дархлаажуулалтын цэгт ажиллаж байсан тухайн ажилтан болон бусад цэгийн зарим ажилтныг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж, үйлчилгээнд нь урьдын адил ажиллуулж байна.

Мөн шинжилгээний цэгүүдэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, ЭМЯ-наас баталж өгсний дагуу төсөв мөнгийг  дүүргүүдэд бүрэн гүйцэд хуваарилан өгсөн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.196) 2021 оны 03 сарын 15

Бямба, Ням гаригт ажилласан болон ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажилласан хөдөлмөрийн хөлсийг нь Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоод, харин хоол ундыг нь өөрсдөө зохицуулах чиг барьмаар юм. Улсын төсвийн /төрийн / байгууллага бямба ням болон илүү цагийн ажлын хөлс олгодог боловч давхардуулан хоолны мөнгө олгох юм уу хоолыг нь даадаггүй ш дээ.

1  |  0
Зочин(66.181.186.131) 2021 оны 03 сарын 15

Шаагаад байгаарай, 3 сарынхаа урьдчилгаа цалингаа ч аваагүй байгаа шүү, мартаар цалингүй л байсан.

0  |  0
Top