Э.Тэмүүлэн: ХӨСҮТ-ийн ажилтны асуудал нотлогдвол арга хэмжээ авна

2021 оны 03 сарын 17

ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар, танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар өөрчилдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг зэрэг асуудал олны анхааралд байна.

Энэ талаар Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл гарч эхэллээ. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын зөвхөн нэг нь шүү" хэмээн шүүмжилж, болсон явдлыг олон нийтэд ил болгосон юм. 

Тэгвэл ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн энэ тухайд "Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид энэ асуудлыг тэр чигээр нь чухалчлан авч үзэж, нягталж, судалж байгаа. Хэрэв энэ үйлдэл нь үнэн байж, баримтаар нотлогдвол бид байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна" гэж Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийн үеэр байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцэгмаа(66.181.181.131) 2021 оны 03 сарын 20

харицоага хүлээлгэж хуулийн байгуулгад өг

0  |  0
хххх(203.23.199.213) 2021 оны 03 сарын 18

ХӨСҮТ мэдээлэл хийх хэрэгтэй. Ковидын үед ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын нэр хүндийг гутааж байна\n

0  |  0
Zochin(192.82.78.244) 2021 оны 03 сарын 17

400 гаруй хүнд 800 к р сөрөг хариу гаргаж өгсөн гэж Заригийн мэдээ уншлаа...дур гутлаа

0  |  0
хх хххх(202.9.47.27) 2021 оны 03 сарын 17

удирдлага, ажилтан бүгд эрүү үүснэ ажлаа чаддагт нь өгөх хэрэгтэй арай ч дээ

1  |  0
Yum (103.212.116.23) 2021 оны 03 сарын 18

Нотлогдоогүй асуудалыг сайд хүн мэдээлэхгүй биз дээ. Сонин юм ярихын арай ч дээ.

1  |  0
ЗОЧИН(66.181.184.243) 2021 оны 03 сарын 18

ЭРҮҮ ҮҮСГЭЖ ДАЙНЫ ҮЕИЙН ХУУЛИАР ШИЙТГЭ. ХАВДАР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИД МӨНГӨ с ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГ АЛБААР БУРУУ ГАРГАЖ ХУВИАРАА ОРУУЛЖ ИРСЭН ЭМЭЭ ҮНЭТЭЙГЭЭР ШАХДАГГ ЯВДАЛ ИХ БАЙДАГ.

2  |  0
Аааа(202.21.108.174) 2021 оны 03 сарын 18

Юун арга хэмжээ тооцох вэ?? Наадах чинь улс үндэстний эсрэг үйлдсэн онц хүнд гэмт хэрэг байна.

3  |  0
Zochin(192.82.75.8) 2021 оны 03 сарын 17

Amarsaikhan shaana biz hariutslagaa bitgi bus dad to hood bai

0  |  0
zochin(64.119.17.17) 2021 оны 03 сарын 17

bayguullagyn shiitgel bish , eruugiin khereg bayna ,ard tumnii esreg khorlon suytgekh ajillagaa bayna

2  |  0
SAS333(64.119.26.31) 2021 оны 03 сарын 18

khuuliin khariutslaga khuleelgekh yostoi bish uu!

2  |  0
Top