Ерөнхийлөгч “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх санал тавилаа

2021 оны 03 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.03.19) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bro(59.153.114.232) 2021 оны 03 сарын 19

fine

0  |  0
Хувилгаан(66.181.182.67) 2021 оны 03 сарын 19

Будаач будаач гэхээр сахлаа будаач гэдэг шиг.., хжлгайч А.Гансүх ээ суулгачихаж

1  |  0
эрхүүгийн галт тэрэг(202.9.41.29) 2021 оны 03 сарын 19

ёоо дарга маань гэнэ гэнэ огцом шийдвэр гаргах юумаа., зөвлөхүүд нь хэлж өгдөг л юм байх даа., тэр их шингэн уусмалыг хэндээ зарна гэж энд үйлдвэрлэх вэ дээ., хятад авахгүй япон болоод натогийн орнууд авахгүй нээх их уусмал дараа нь спирт болохгүй, харин эрүүд яваа вакцины галт тэрэгийг замын үүд хүртэл 7 хоног явуулаад өгөөч гэхгүй

1  |  0
Г.Батнасан(192.82.86.253) 2021 оны 03 сарын 19

Энэ чинь ёстой болж байна биш үү? Путин зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.

1  |  1
Top