[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хаврын ядаргааг хөдөлгөөний тусламжтайгаар арилга

2021 оны 03 сарын 22

Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь мэдрэлийн ядаргаа, стрессийг бууруулдаг. Өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байхад тусална.


Тогтмол хөдөлгөөн хийж байхын тулд: 

 

  • Хоол хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа хөгжмийн аянд бүжиглэ
  • Ажилдаа алхаж явж, алхаж ирэх
  • Цахилгаан шатаар бус шатаар яв  
  • Хүүхэдтэйгээ тогло
  • Усанд сэл
  • Гүй
  • Аэробикийн дасгал хий
  • Ууланд алх

 

Мэдрэлийн ядаргааг арилгах бусад арга:

 

  • Мөн нийгмийн ажилд идэвхтэй оролцох нь стрессийг зайлуулагч хамгийн үр дүнтэй арга юм.
  • Завгүй байх нь амьдралд илүү өргөн цар хүрээ, боломж байдгийг ойлгуулах шилдэг арга 
  • Хайртай хүмүүстэйгээ хамт бай
  • Кино, тоглолт, үзвэр үз
  • Оройн хоолоо гэр бүлээрээ хамтдаа ид
  • Сонирхолтой клуб, холбоонд нэгдэж шинэ найз нөхөдтэй болоорой.
  • Хангалттай унтаж амрах
  • Тогтмол цагт эрүүл, зөв хоолло
  • Өдрийн тэмдэглэл хөтөл
  • Ном унш 
  • Ваннд ор 
  • Хөгжим сонс

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.68.64) 2021 оны 03 сарын 22

Сайхан зөвлөгөө уншлаа. Баярлалаа.

0  |  0
Top