АНУ-ын Мерилэндийн их сургуулийн Анагаахын салбар сургуулийн эрдэмтэд аспириныг өдөрт бага тунгаар уух нь коронавирусний эрсдэлийг бууруулж, шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоолоо.
Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс аспирин хэрэглэх нь үр дүнтэй байсан аж.
Түүнчлэн халдвар авах, хурдан хугацаанд хүндрэхээс сэргийлж байсан нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
Энэ талаарх судалгааны дүнг анагаахын хоёр ч сэтгүүлд хэвлэжээ.
“Энэ бол ковид-19 вирусний судалгаанд маш чухал нөлөө үзүүлэх чухал үр дүн. Аспирин хямд хэдий ч дэлхий дахинд өргөн тархсан эм. Нас баралтыг бууруулах, халдварын хурдыг сааруулахад маш чухал нөлөөтэй байж болох юм” гэж Мерилэндийн их сургуулийн Анагаахын салбар сургуулийн судалгааны багийн ахлагч Жонатан Чоу ярьжээ.
Судалгаанд коронавирусээр оношлогдсон 55 нас хүртэлх 412 өвчтөнийг хамруулсан байна.
Дээрх өвчтөнүүдэд өдөрт дунджаар 81 мг аспириныг өдөрт хоёр удаа өгч байсан бөгөөд халдварын эндэгдлийг 47 хувиар, өвчний хүндрэх эрсдлийг 45 хувиар, халдвар бусдад тархах эрсдлийг 44 хувиар бууруулж байжээ.
Эх сурвалж: Health Line, Business Lines
Сэтгэгдэл ( 1 )
Хэрэгтэй эх сурвалжтай мэдээлэл оруулдагт баярлалааа\n\n