Коронавируст халдвар хамгийн том голомт болоод байгаа нийслэл Улаанбаатарт орон нутгаас нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар иржээ. Тэд вакциндаа хамрагдаж, Улаанбаатар хот дахь салбарынхантайгаа хүч нэгтгэн ажиллах юм. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдээс ХӨСҮТ-д хуваарилагдан ирсэн лабораторийн мэргэжилтнүүдэд "Био-аюулгүй ажиллагаа, био-хамгаалалт болон халдвар хамгаалал" сэдвийн хүрээнд анхан шатны зааварчилгаa өгөв.
Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймгаас ирсэн лабораторийн мэрэгжилтнүүддээ ажлын өндөр амжилтыг хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Хөвсгөлийн машинаараа 2 иргэнийг 2,3 км туудаг эмч нар шиг хүний мөсгүй хүмүүс байхгүй биз дээ, тангарагтаа үнэнч чин сэтгэлээсээ иргэдэд хандаарай!!!