[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Идэх дуршлаа багасгая гэвэл эдгээрийг хэрэглээрэй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Идэх дуршил тань ихэсч, үүнээсээ болж жин нэмж байгаа бол энэхүү зөвлөгөөг уншаарай.


Тахиа

Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд цатгалан байлгадаг хүнс юм.

Шоколад

Шоколад идээд өлсөх мэдрэмж төрүүлдэг дааврын хэмжээг тэнцвэртэй байлгана гэхээр сайхан сонсогдож байгаа биз. Шинжлэх ухаанаар тогтоосноор хүн шоколад идсэнийхээ дараа илчлэг ихтэй хүнс идэх нь 17 хувиар бага байдаг аж.

Хөлдөөсөн жимснүүд

Жимс авахдаа шинийг сонгох нь илүү дээр ч хөлдөөж хадгалсан жимсгэнүүд таны идэх дуршлыг бага төрүүлж чадна.

Авокадо

Авокадо нь зөв өөх тосыг агуулдаг, зүрхэнд сайн. Бас их идэх дуршлыг багасгана.

Алим

Алим нь айл бүрийн хөргөгчинд байж байдаг хүнс төдийгүй цатгалан байлгадаг, өлсөх мэдрэмжийг дардаг.

Лийр

Усаар баялаг, илчлэг багатай лийр нь дангаар болон тараг, иогуртанд зүсэж хийж хэрэглэхэд өглөөний сайхан хоол болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top