Өнөөдөр (2021.03.24) Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг таниулах зорилгоор Дэлхийн улс орнууд 1998 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй. 2021 оны байдлаар “ЦАГ ЯВСААР БАЙНА” уриан дор нэгдэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам болон бусад хамтрагч байгууллуудын хамтарсан төлөвлөгөөт ажлуудын хүрээнд өнөөдөр буюу 2021.03.24-ний өдөр сүрьеэгийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын 200 гаруй сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилтан, идэвхтэн гишүүдийг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг ХӨСҮТ-ийн сүрьеэгийн Тандалт судалгааны албан дээр зохион байгуулж байна.
Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг "Сүүлийн үед “Ковид-19” халдварын нөхцөл байдал сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Учир нь сүрьеэгийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харицуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Иргэд эмнэлэгт хожуу хандах явдал их байгаа тул илрүүлэг шинжилгээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах нэн шаардлагатай байна. Мөн нийт хүн амд сүрьеэтэй байж болзошгүй 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байгаа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох эмнэлэгт хандах нь зүйтэй юм. Аль болох эрт илрүүлж байж эмчилгээний үр дүн гардагаас гадна бусдад халдвар тараахгүй байх чухал ач холбогдолтой байдаг учир энэхүү илрүүлэг шинжилгээний арга хэмжээг зохион байгуулж байгаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )