Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.30) Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Хавдар судлалын үндэсний төвд гуравдугаар сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРД БАГТААЖ НЭГ САЯ ИРГЭНЭЭ ВАКЦИНЖУУЛНА
Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.
Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны дөрөвдүгээр сарын 03-18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос дөрөвдзгээр сарын 03-18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа.
Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.
Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 14 )
Jenko ooroo shorond orox uchraas uheh gd dairaad devshih gd bgaa shuu dee
өарсдөө яах гэж мартын өмнө хорио нээсэх юм бээ одоо ард түмний буруу болж бна уу ерөнхийлөгчийн сая төгрөгийг ард түмэнд өгөөд хориогоо хийвэл зүгээр бна
өарсдөө яах гэж мартын өмнө хорио нээсэх юм бээ одоо ард түмний буруу болж бна уу ерөнхийлөгчийн сая төгрөгийг ард түмэнд өгөөд хориогоо хийвэл зүгээр бна
өарсдөө яах гэж мартын өмнө хорио нээсэх юм бээ одоо ард түмний буруу болж бна уу ерөнхийлөгчийн сая төгрөгийг ард түмэнд өгөөд хориогоо хийвэл зүгээр бна
Түгжил одоо зайлаасай бууны нохой төрд хэрэггүй
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн ”Спутник” вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй уга
1нэг хаалга 1 шинжилгээ гэж нэртэй карантилсан ч хэсэгчилж авсан.Бүх өрхөөс аваагүй.Халдвар гарсан байр хажуу байрнаас авсан.
Шал худлаа. Харин удахгүй холдвар авагсадын тоо буурч эхэлэнэ гэж байнлээ мэргэжилтэнүүд. МАН-н энэ хэд үүнийг нь мэдэж л байгаа, Худлаа хөл хорьж халдвар буулгасан хүмүүс болж МАН-хаа нэрийг аварч Ерөнхийлөгчийн сонгуулд очих гэж ийм муухай юм хийх гэж байгаан
2 удаа хатуу хол хориод та нар өвчлөлийг бууруулсан уу? чадаагүй шүү дээ \n
Вакцинжуулалт ,эхлээд 40 гаруй ,хонож ,байхад 300000 хүрэхгүй хүнд хийсэн ,байх ,юм. Яагаад ,хариуцлагатай ,хандахгүй ,удаашруулж ,байгааг ,хэлнэ ,үү. Зорилго байна аа. Өдөрт 20000 гэсэн ,байхгүй.
Бүүр улайм цайн тогтоох гээд дайраад байдаг шаасс!ард иргэд туйлдаж өдөрийн хоолоо ч олоход хэцүү болоод байхад иймхэн юм ойлгодоггүй малнууд яаж ашгүй монголыг сүйрүүлчихгүй авч явж чадаад байдаг юм байгаан. Ард иргэдийнхээ дунд нь ороод амьдраад үз гэж л хэлье дээ! муусайн тэнэгүүд. Миний хувьд хэсэгчилж хөл хорьсон нь дээр гэж үзэж байна. Олон ч хүн надтай санал нэгдэх байх.