Шадар сайд вакцинжуулалтын цэгүүдийн бэлэн байдалтай танилцлаа

2021 оны 04 сарын 03

2021 он тавдугаар сарын 01-ний дотор нийслэлийн нэг сая иргэнийг вакцинжуулах зорилтын хүрээнд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 102 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ОБEГ-ын харьяа Аврагч спорт хороонд  байрлах вакцинжуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангасан эсэх асуудлаар хяналт тавьж ажиллав.

Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБEГ-ын дарга,бригадын генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан байлцав. Вакцинжуулалтын цэгүүдэд иргэдэд зориулсан гарын авлага, эмнэлзүйн анхан шатны тусламжийн үйлчилгээний хэсэг, вакцины дараах ажиглалтын өрөө болон халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх хүрээнд шаардлагатай бүх зүйлсийг бэлтгэжээ.

Вакцины нийлүүлэлт, татан авах  асуудалд Засгийн газар  онцгой анхаарч байгааг Шадар сайд онцолж хэлээд иргэдийг авакцинжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, эрсдэл учруулахгүй аль болох  олон иргэд хамруулахыг  нийслэл, дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.

Тэрбээр шаардлагатай тохиолдолд иргэдэд үйлчлэх тусгай тээврийн хэрэгсэл гаргаж аюулгүй байдлыг хангах чиглэл өгсөн юм

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.133) 2021 оны 04 сарын 04

Тэр нэг Астразенека гэдэг вакцинаа анхнаас нь л 56н хоногын зайтай тариулна гээд хэлчихсэн бол тэрийг чинь хийлгэхгүй байх байсаншдээ. 28 хоног гэж шааж шаачаад тарьсныхаа дараа гэнэт л 56 хоног болгож балайтсан. Өөр вакцин хийлгэсэн бол нийслэл өдийд 2 дахь тунгаа дуусгах шатандаа орчоод халдваргүй болоод эхлэх байлаа УОК Самарсайхан сда минь.

0  |  0
zochin(202.126.90.133) 2021 оны 04 сарын 04

Аль эрт ингэж хөдлөх байсийн. Заавал нэг болохоо байсан хойно нь л арга хэмжээ авахын. Өдийд нийслэлийг бүрэн вакцинжуулчихсан байсан бол халдвар хумигдах байсан даа.

0  |  0
зочин(66.181.185.224) 2021 оны 04 сарын 03

Эрт ,л ,ингэж ,хөдөлмөөр дөө. Баахан ,хүн ,өвчилж, нас ,барсны ,дараа ,хурдасгана ,гэнэ үү.

0  |  1
Top