ТАНИЛЦ: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ

2021 оны 04 сарын 06

Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-өөс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж, өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн "Эмчилгээний багц"-ыг олгож эхэлжээ.

Багцад өдрийн 1 ширхэгээр 7 хоног уух витамин С-1000, витамин D3 болон нэг таблет парацетамол, халууны шил багтжээ.

Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11.651 хүний сорьцод шинжилгээ хийхэд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.

 
Өөнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд халдварын улмаас эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал. 
 
  • Хөнгөн - 2130 (85.5%)
     
  • Хүндэвтэр - 279 (11.5%)
     
  • Хүнд - 60 (2.5%)
     
  • Маш хүнд - 11 (0.6%) байна.
 
Түүнчлэн өдөр ирэх бүр халдварын тоо нэмэгдэж байгаатай уялдаад эмнэлгүүдийн орны ачааллаас гадна эмч, мэргэжилтнүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгааг холбогдох салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа.
 
Тиймээс коронавируст халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг хүсэлтийнх нь дагуу гэрээр тусгаарлан эмчлэх чиглэлийг барьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадам(103.10.22.161) 2021 оны 05 сарын 04

Энэ багц гээд байгаа юм чин сороол4 мана4 гсэ л эм ирж бна 3 хүний дунд

0  |  0
Зочин(103.26.193.174) 2021 оны 04 сарын 07

Нямхүү даргын хүндээ тааруулсан тусгай эмчилгээ ккккккк

0  |  0
иргэн(192.82.89.44) 2021 оны 04 сарын 06

амарсайхан даргыг дэмжиж байна залуу хүн гэхэд харин ч их зөв эрчтэй ажиллаж байгаа тэр эхнэр хүүхэд ямар хамаа байнаа ажлаа хийж байвал болоо биз дээ ямар ч мэдлэггүй боловсролгүй юмнууд төрийн ажилд оролцохоо больё зүгээр л гэрээ зас

0  |  1
зочин (202.55.191.194) 2021 оны 04 сарын 06

хөнгөн хүмүүс ийм эм ууна штээ болж л байна.

0  |  0
Иргэн(103.10.23.134) 2021 оны 04 сарын 06

Амарсайхан хүрэлсүг шигээ бууж өгсөн үү ажлаа хийгээчээ 1000 гарах нь тодорхой болчоод бна хөсүт ямар бгааг эхнэр чинь хэлээд өгсөн биздээ

0  |  0
Паа(202.179.25.27) 2021 оны 04 сарын 06

8 саяаас 4,3 сая болсон эмчилгээний багц \nМАНгар үнэтэй юу\nМАНгар хямд уу

0  |  0
Top