Британийн хөрөнгө оруулалтын сан “Toshiba” компанийг худалдаж авах уу!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Их Британийн “CVC Capital Partners” хөрөнгө оруулалтын сан Японы “Toshiba” корпорацыг хоёр их наяд иен буюу одоогийн ханшаар 18 тэрбум гаруй ам.доллароор худалдан авах саналыг ойрын үед тавина гэж “Nikkei” сонин мэдээлжээ.

Ингэснээр Японы компанийг худалдан авч буй хамгийн өндөр өртөгтэй гэрээ болох юм. Тус сонины мэдээллээр, “Toshiba” корпорацын нэр хүндийг харгалзан үзэж, гэрээний нөхцөлийг Японы Засгийн газартай зөвшилцөх гэнэ.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Токиогийн хөрөнгийн бирж “Toshiba” корпорацын хувьцааны арилжааг түр зогсоож байна.

Компанийн удирдлагууд Их Британийн хөрөнгө оруулалтын сангийн зүгээс худалдан авах тухай санал авснаа баталжээ. Ойрын үед корпорацын ТУЗ-ийн зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх гэнэ.

Сүүлийн жилүүдэд “Toshiba” корпорац санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой томоохон шуугианд холбогдож, АНУ-д атомын цахилгаан станц барихтай холбоотой ноцтой алдагдал хүлээгээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top