Коронавирусний эмчилгээнд ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг хуваариллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваариллаа. 

Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчилтөрөгч өтгөрүүлэгч өгчээ. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 15 ширхэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 6, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгтт 13, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 5, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сэргээн засах клиник төвд 5, "Өргөө" амаржих газарт 2, "Хүрээ" амаржих газар, "Амгалан" амаржих газар, "Энэрэл" эмнэлэгт тус бүр 3, Наркологийн эмнэлэгт 3, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваарилжээ. 
 
 
 

Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засуул(202.179.25.250) 2021 оны 04 сарын 17

Баярлаад байх нь илүү зан хамгийн гол нь хүмүүст анхаарал хандуулж өвчлөгсдийг эмчилж эрүүлжүүлэх нь эмнэлгийн үүрэгт ажил. Энэ ажлаа харин баяртайгаар хиийвэл ок ш дээ.

0  |  0
Top