Орон нутгаас дайчлагдан ажилласан эмч, ажилтнууд нутаг буцлаа

2021 оны 04 сарын 19

Коронавирус цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгаас томилогдон ирсэн эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй багууд нэг сарын хугацаанд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллан, ажил үүргээ амжилттай сайн биелүүлж, өнөөдөр /2021.04.19/ нутаг буцлаа.

Орон нутгийн эмч ажилчдын төлөөллийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ.

Төвийн захирал Л.Баттөр хэлэхдээ "Хүнд хэцүү, завгүй цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байна. Та бүхэн маань энэ цагийн баатрууд юм шүү. Удахгүй бид хамтдаа энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулаад энх цагт уужуу тайван дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Эндээ сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, бусдадаа түгээн өөрсдөө эрүүл энх байж, аюулт өвчнийг даван туулахыг ерөөе. Өргөсөн тангарагтай үнэнч байж, хүнд цаг үед хүч нэмэгдүүлэн ажилласан та бүхэндээ баярлалаа" гэв.

Улаанбаатар хотод үүссэн Ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top