Д.Нацагдорж: Жирэмсний 31-35 дахь 7 хоногийг чухалчлах хэрэгтэй

2021 оны 04 сарын 21

Монгол Улсын Хүний гавъяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хамба лам Д.Нацагдоржтой "Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд ба уламжлалт анагаах ухаан" сэдвээр ярилцсаныг хүргэе.


Хамба Д.Нацагдорж: Эмэгтэйчүүддээ зориулаад хэдэн зүйлийг хэлье. Эмэгтэй хүнд бол үр хүүхдийг төрүүлж өсгөх үүрэг, буяны учрал байдаг. Тийм учраас энэ буянтай үр хүүхдээ өсгөж өндийлгөж, төрүүлэхэд анхаарууштай зүйл их байна.

Юуны өмнө үр хүүхэдтэй болох гэж байгаа ээж, аав нар залбирах ёстой юм байна. Мэддэг тарниа уншаад, зөв сэтгэл үүсгээд "бид хоёр үр хүүхэдтэй болно. Бурхан гончигсүм, дээдсүүд адис жанлав хайрлаарай. Миний удам угсаанд сайхан үр хүүхэд заяагаарай" гэсэн ерөөл талбиж, үр хүүхэдтэй болох асуудлаа бурханд айлтгал хийдэг нэг ёс байна.

Тэгээд үр хүүхэдтэй болсон цагаас эхлээд анхаарах сарууд их чухал байдаг. Үүн дээр алдаа хийдэг зүйлүүд байна. Тухайлбал хүүхэд олдсоны дараа юуны өмнө хүйс тогтоно. Хүйсийг дагаад амин, хий оршиж байгаа. Тэгэхээр бид эхийн хэвлийд байхад нь амьд хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаар хүүхэд 34 дэхь 7 хоног дээр бүх зовлон, жаргалыг мэдэрдэг болчихдог. Тэгэхээр төдий хугацаанд ээж, аав нь хүүхэдтэйгээ яаж харьцахаас болж хүүхдийн үйлийн үрд сайнаар нөлөөлөх зүйл олон байна.

Бас нэгэн зүйлийг ээжүүд, залуу охидуудад сануулъя. Уламжлалт анагаах ухаанд 31-35 дахь 7 хоногийг их чухалчилж авч үзсэн. Энэ үед Данчиг юүлнэ гэж. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хүний амь нас, хийморь лундаа, өнгө, царай зүс энэ бүгдэд нөлөөлдөг хийний үйлдлүүд эхээс хүүхдэд, эсвэл хүүхдээ эхэд юүлэгдэж байдаг ийм чухал хугацаа юм байна. Тэгэхээр энэ хугацаан дээр нинж асралтай, энэрэнгүй, хүүхдээ бодсон, өөрөө ямар нэгэн сэтгэлийн дарамтанд орохгүй байх гэм мэтээр тэр хугацааг өнгөрөөх хэрэгтэй.

Сүүлийн үед залуу ээжүүд төрөхийн гамаа хийж чадаагүйгээс сэтгэцийн өвчинд их орж байна шүү. Тэр өвчинд шаналах биш, түүнийг өөрөө засчих зүйлийг мэдэхгүй байна.

ЯРИЛЦЛАГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(103.26.195.201) 2021 оны 04 сарын 23

коронаг манбадацангийнхан эмчилж бгаа шүү дээ. цэргийн госпитал дээр манбадацангийн яг уламжлалт эм тангаа ашиглаж эмчилж бгаа. мөн гэрээр тусгаарлагдсан маш олон ковидтой хүмүүс утсаар зөвлөгөө аваад тангаа хүнээр хүргүүлж аваад гэртээ тан ууж эмчилж бгаа. тан уусан хүн гол нь ямар нэгэн урхаггүйгээр эмчлэгддэг.

0  |  0
монгол хүн(103.26.195.201) 2021 оны 04 сарын 23

коронаг манбадацангийнхан эмчилж бгаа шүү дээ. цэргийн госпитал дээр манбадацангийн яг уламжлалт эм тангаа ашиглаж эмчилж бгаа. мөн гэрээр тусгаарлагдсан маш олон ковидтой хүмүүс утсаар зөвлөгөө аваад тангаа хүнээр хүргүүлж аваад гэртээ тан ууж эмчилж бгаа. тан уусан хүн гол нь ямар нэгэн урхаггүйгээр эмчлэгддэг.

1  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 21

corona-g bi edgeene geed baisan ?

0  |  0
Top