Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг СҮЙРҮҮЛЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Ураны томоохон нөөцтэй гэж тодор­хойлогдсон цагаасаа хойш байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, малын үхэл хорогдлоороо хохирсоор байгаа ард түмэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан. Хар мөртэй  “Арева” нэрээр дэлхийд танигдсан Францын компани Монголд 1997 оноос “Кожеговь” нэрээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ олон жилийн хугацаанд тус компани “Орона”, “Бадрах энержи” гэх  зэргээр зүсээ хувиргаж, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулсаар...

 Яг одоогоор  ашиглалтын гурван ч А лицензийг эзэмшиж буй “Бадрах энержи” ХХК Улаанбадрах сумын нутаг дэвсгэр  дээр уран олборлож байна. Өнгөрснөөс өдийг хүртэлх энэ олон жилийн хугацаанд Улаанбадрах сумынхан ураны хор хөнөөлд гүнзгий “живжээ”. Булаг шанд нь хорт бодисоор бохирдож, түүгээр нь ундаалдаг хүн, мал, амьтад хордсоор. Төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх нь ихэсч, төрөл бүрийн гажигтай төл мал төллөх болов. Хээрийн бор гөрөөс хиаран  үхэж, амьд бүхэн амьдрах аргагүй тийм хөнөөлт нөхцөл байдал уранаас угшилтайгаар Улаанбадрахад нүүрлээд байгааг энэ удаагийнхаа “Байгаль эх- хариуцлагатай уул уурхай” буландаа онцоллоо.

 

Д.ГАНТӨР: ҮХСЭН ЗЭЭРҮҮД ДУНД НУТГИЙН БОР ЗЭЭР 30 ГАРУЙ БАЙГАА НЬ

УРАНЫ ХОР УРШГИЙН НОТОЛГОО

 

Улаанбадрах сумын малчин, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Гантөрөөс ураны хор хөнөөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай суманд ураны компани үйл ажиллагаа явуулснаас хойш олон гамшиг нүүрлэх болсон. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Тийм ээ. Манай сум ураны олборлолтоос үүдэлтэйгээр олон аюулт нөхцөл байдалтай нүүр тулж, багагүй цаг хугацааг туулаад байна. Өнөөгийн нөхцөл байдал мэдээж урьдын адил. Харин ч улам л хүндэрч байна даа. Учир нь суманд уран олборлох үйл ажиллагаа одоо хэр нь явагдсаар, зогсох нь бүү хэл бүр л эрчимжээд байна.

-Нутгийн иргэдийн хувьд  энэ бүхнийг эсэргүүцдэг л байх. Яагаад өдийг хүртэл уран олборлолт зогсохгүй байгаа гэж бодож байна вэ?

-Иргэд бид тэмцсээр ирсэн. Холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн хяналтаас эхлээд үе, үеийн УИХ, Засгийн газар, Төрийн тэргүүнд хүсэлт хүргүүлж байсан. Харамсалтай нь ураны компанийг зогсоох нь бүү хэл, харин ч ураны лицензүүд нэмж олгогдсоор өнөөг хүрсэн.

-Хамгийн сүүлд хэнд, хэзээ хандсан бэ. Ямар хариу өгдөг вэ?

-Заримдаа хариу ч ирэлгүй өнгөрдөг. Хамгийн сүүлд буюу 2020 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаж Аймгийн Засаг даргад хүргүүлж байсан. Мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-д хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байна. Бидний зүгээс ураны олборлолтын улмаас “Сумын хэмжээнд үүссэн хүн малын өвчлөл, хордлого, байгаль орчны доройтол, сөрөг нөлөөллийг судалж тогтоох, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирлыг арилгуулахыг шаардсан иргэдийн санал хүсэлтийг” гаргасан. Гэвч дорвитой хариу арга хэмжээ авахгүй байсаар байна.

-Өнгөрсөн хугацаанд байгаль орчны үнэлгээ, булаг шандны усны бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийж байв уу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зун одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа манай сум руу Ажлын хэсэг явуулж, шинжилгээ судалгаа хийлгүүлж байсан. Ураны олборлолтын орд газартай хамгийн ойр орших булаг шандны уснаас дээж авч шинжлүүлсэн байдаг. Сайншандын тавдугаар баг Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийг дамжиж урсдаг гүний усны илэрц гэгддэг маш сайхан булаг бий. Баруун баянгийн тэр булгийн усанд шинжилгээ хийхэд ураны агууламж маш их хэмжээгээр байна гэж гарсан. Үүнийг хүн мал ууж болохгүй, уувал үхэлд хүргэнэ гэсэн байдаг. Тийм зөвлөмжийг мэргэжлийн хяналтын газар байгаль орчны газраас гаргаад энэ булгийг хашаалах хэрэгтэй гэсэн байдаг.  Тэр зөвлөмж 2020 оны долоодугаар сард гарсан. Одоо жил гаран болж байна. Мал уудгаараа уугаад ийм л  байдалтай байна. Сая гуравдугаар сарын 9-нд  сумын Засаг даргын Тамгын газраас Ажлын хэсэг гарч, Аргалант багийн эмч мэргэжилтнүүд, мал эмнэлгийн газартай хамтран булгийн ойролцоох үхсэн зээрүүдийг гаргаж авах ажиллагаа явуулсан. Энэ үеэр 70 гаруй зээрийн сэгийг олж тогтоон устгалд оруулсан байгаа. Тэрний дотор 30 гаруй нутгийн бор зээр байна лээ. Цагаан зээр бол яахав нүүдлийн амьтан үхэж байж магадгүй гэж болох ч нутгийн бор зээр ингэж олноор үхнэ гэдэг ураны аюул байна гэдгийн том нотолгоо гэж үзэж байна. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй  өдийг хүрээд байна.

-Тэр шинжилгээнүүд нь яаж гарч байв?

-Ураны олборлолтын ордтой хамгийн ойрхон Аргалант багийн Баруун буянгийн булгаас авсан усны дээжний шинжилгээгээр хүн мал ууж болохгүй асар их хортой гэж гарсан байсан. Гэвч ойр орчмын ан амьтад, мал эндээс уугаад л байгаа.

-Хордсон шинж тэмдэг их илэрч байна уу?

-Мэдээж хортой ус ууж байгаа юм чинь хордолгүй яахав дээ. Сүүлийн жилүүдэд манай сумын малын зүй бус хорогдол энэ бүхнээс л үүдэлтэй. Мөн энэ хавар бид уран олборлолтын хор уршгийн хөнөөлд нэрвэгдээд байгаа газруудаараа явж байхад мал болон олон тооны бор гөрөөс үхсэн байхтай таарсан. Мэдээж ан амьтан мал сүргийн хорогдол  гарч байдаг ч ийм их хэмжээгээр учир битүүлэг байдлаар үхэж байгаа нь уран олборлолтоос болж бохирдсон ургамал, ус, хөрснөөс л үүдэлтэй шүү дээ.

-Хүний эрүүл мэндэд маш  их сөрөг нөлөө гарах болсон гэж байсан. Энэ талаар?

-Миний мэдэхээр манай сумын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн төрлийн хар­шил­тай болсон. Эрүүл мэн­дийн байгууллагаас гаргасан нарийвчилсан олон судалгаа бий. Хорт хавдар, төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх болсон гээд маш олон л асуудал ар, араасаа гарч байна гэв.

УЛААНБАДРАХ ДАРААГИЙН ТАНЗАНИ БОЛОХ ВИЙ

 

Ураны хорт чанар, сөрөг нөлөөл­лийн талаар дурдаад байвал дуусахгүй. Хамгийн айм­шиг­тай нь ураныг олборлох үйлд­вэрлэлийн процесс байгаа юм.

Өдгөө Монголд ураныг уусган баяжуулах аргаар олборлож байгаа юм байна. Энэ нь хөрсөн доор хүхрийн хүчил шахаад хоёр жил орчим болгосны дараа сорох аргаар уранаа ялгаж авч ашигладаг технологи гэнэ. Дэлхий дээр шинээр гарч  байгаа ийм аргыг Монголд  туршиж байгаа нь тунч харамсалтай. Хүхрийн хүчил гэдэг ямар их хортой химийн бодис билээ. Та бидний мэддэг аккумляторын шингэнд хүхрийн хүчил 20 хувь агуулагддаг. Хэдийгээр 20-хон хувь ч гэсэн тэр шингэн хувцас хунар дээр асгарвал шууд л түлэгдэж цоордог. Гэтэл цэвэр 100 хувийн хүхрийн хүчлийг Монгол орны говийн хөрсөнд шахаж байна гэдэг байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, хөрсний бүх давхарга үхжиж, улмаар гүний усанд нөлөөлөх хэмжээнд хүрэх нь тодорхой. Цацраг идэвхит бодис нь агаар дуслын замаар амьд бүхэнд аймшигт аюулыг авчирна. Тэр цагт ураныг мянга хориглоод  нэгэнт оройтно.

Үнэндээ өнөөдөр Монгол Улс оройтчихоод байна. Улаанбадрах сумын ураны лицензыг цуцлахгүй өдийг хүрсэн нь тус сумын төдийгүй хил залгаа найман ч  сумын экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөөд эхэлжээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2015 онд “Бадрах энержи” ХХК-д ураны ашиглалтын гурван ч лиценз олгосон байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ компани туршилт нэрээр олборлолт хийсээр байна. Хэдийгээр уран хямд аргаар эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд ч гэсэн сөрөг үр дагавар ихтэй гэдгийг нэн тэргүүнд санах учиртай. Уул уурхайн яам уран, цөмийн энергийн талаар баримтлах бодлогоо тодорхойлохдоо өнөө маргаашаа бус үр хүүхэд минь үлдэж хоцрох эх байгаль дэлхийгээ хамгаалахыг эрхэмлэх хэрэгтэй. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог ч энэ бидний боломж биш шүү.

“Тоглож болдоггүй тоглоом” гэж байдаг шиг оролдож болохгүй байгалийн нөөц бол уран юм. Та бүхэн Африкийн Танзани улсад нүүрлэсэн эмгэнэлт үйл явдлыг санаж байгаа байх. Тус улсад ураны хайгуул, олборлолт хийгдсэнээс хойш бүс нутгийн тариаланчдын нүд нь өвддөг, заримдаа юм харахаа больдог, цаашлаад хүний биеэр тууралт өгч, хүүхдэд нөлөөлсөн зэрэг урьд өмнө нь гарч байгаагүй гаж үзэгдлүүд бий болсон байдаг. Мөн газрын гүнд шахсан химийн хорт бодис нь газар тариаланд нь сөргөөр нөлөөлсөн байна. Тариалсан үр нь ургахгүй, хөрс нь хатаж хагарсан дүр зураг ч Олон улсын хэвлэл мэдээллээр олонтаа гарч байлаа. Ямар ч үржил шимгүй үхмэл хөрс, хорт цацраг дэгдсэн агаар, ураны хортой ус... Энэ бүх аюул Монгол орны маань зүүн өмнөд хязгаар Дорноговь аймгийг  бүхэлд нь бүрхэхвий дээ. “Гэмшивч нэгэнт хожимдоно” гэдэг мэргэн үгийг санаж, ураны лицензүүдээ хурааж авбал яасан юм бэ. УИХ-ын гишүүд энэ тал дээр онцгой анхаарч, хүсэлт хүргүүлсэн улаанбадрахчуудад хариу өгөхийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүсье.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уран бол үхэл(124.158.66.237) 2023 оны 12 сарын 27

Цөмийн бөмбөгний хог хаягдал буюу урантай газарын элсийг зөөж ашигласан зураг авагчид бүгдээрээ үе мөч нь хайлж хорт хавдар тусч хамгийн аймшигтай үхлээр үхсэн.Нэг газарын эзэн урантай газарын элсийг санамсаргүй ашиглаад эхэндээ суг таягтай хөл нь эдгэсэн боловч сарын дараа үхсэн байдаг.Тэрийгээ өөрийн тариалангийн талбайд ашиглаад өөр хүмүүст эдгэдэг гээд эмчилгээ хийгээп зөндөө хүмүүсээс маш их мөнгө авсан.Тэдгээр хүмүүст хормын дотор эдгэрэх шинж тэмдэг илэрсэн боловч хэсэг хугцааны дараа бүгд хөл гар нь ажилахгүй тахир дутуу болсон үүгээр ч зогсохгүй бүгд хорт хавдараар залуудаа нас барсан

0  |  0
Уранаас айх ёстой (124.158.66.237) 2023 оны 12 сарын 27

Дэлхийн Том гүрэнүүд Уранаас айж Хятадууд балга ус далайд хаясан Япончуудад хориг тавьж байхад Манайх тэр том Ураныг ганцаараа олборлий гэх юм.Ганц Хятад биш бүх орон хориг тавьсан.Уран урангүй бол хөгжихгүй гээд байгаа нөхдүүдэд хэлхэд Байгалийн хий гэж байдаг юм.

0  |  0
уншигч(64.119.24.199) 2023 оны 12 сарын 27

....тэр сайхан хөндийг сүйтгээд дуусна. Өөрсдөө ашиглаж чадахгүй юмаа заавал гадныхантай хамтрах нэрээр алдаад хэдхэн намчид тэр бумтан болоод байж болохгүй. Сайн эсэргүүцээд дараа үеийн илүү ухаалаг хүүхдүүддээ үлдээх хэрэгтэй. Хор хөнөөл ихтэй нь ойлгомжтой, хоргүй гэж мянга шинжлээд ч хортой....

2  |  0
I”m hog(192.82.75.34) 2021 оны 05 сарын 04

Iim hogiig umuu oilgoog setgedel boloh unshihaa ch bolchihoj

0  |  0
Эрчим хүчгүй хөгжөөч(66.181.176.99) 2023 оны 12 сарын 27

Эрчим хүчгүй хөгжил гэж байна уу та минь ээ, ингэж туйлширч болохгүй аль 2 дугаар дайны үеэс л цөмийн зэвсэгийг цэрэг дайны зориулалттай гэж үзэж байсан. /Цөмийн гол түүхий эд нь уран, гэхдээ юу гээч цөмийн зэвсэг болгох чадалтай уран нь байгаль дээр байгаа ураны 0.7 хувь нь байдаг гэдгийг гүүглэ-дээд нэг үзээрэй./ Түүнээс хойш ураныг эрчим хүчний төдийгүй бидний мэдэх маш олон салбарт ашигладаг. Хортой гэсэн хэвшмэл ойлголтоосоо татгалзах хэрэгтэй. Эрчим хүчгүй газар хөгждөг билүү би лав мэдэхгүй, эсвэл суурин иргэншилээ болиод бүгд хөдөөнөө очиж малаа маллаж, лаагаа асааж амьдрацгаая,\n

0  |  1
Зочин(203.91.115.56) 2021 оны 04 сарын 26

Энэ чинь хавар цаг. Өвөл нэлээд хүнд оросн болохоор мал ямар ч жилбэгүй төллөж байна. Ингээд баахан эндсэн төлийн зургийг нэг дор дарахад заавал Дорноговь явах шаардлагүй. Энүүхэн баруун чиглэлд явахад захын сумаас ийм үр дүн харж болно. Малчид хурганы арьс хуулаад гар нь улаан нялга. Зээр гөрөөс бол байгалиасаа элдэв халдвар, шүлхийн голомтыг тээж явдаг амьтан. Улаанбадрах чинь бүүр социализмын үед цус маш ойртоод мэдрэлийн асуудалтай хүмүүсийн тоогоор улсдаа тэргүүлж байсан сум шүү. Ер нь Дорнод чигт бол ийм асуудалгүй аймаг сумд ховор доо. Үүний баримтыг тодруулахад ядах юмгүй. Уран бол эцс

1  |  1
ганболд(202.9.47.53) 2021 оны 04 сарын 24

өө энэ компани тусгай зөвшөөрөлийг цуцлаад хөөж гаргаж болихгүй юу. хичнээн жил монголчуудыг доромжлох юм бэ. уран ашиглах хууль баталсан нөхдүүд энэ хуулиа хүчингүй болголдоо. бүс нутагийн сүүрэл дагуулаад удлаа. одоо залгаад ураны хаягдал гээд л даварна даа.

1  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 04 сарын 23

uranaar mongol uls hugjluu yu..Uursduu uran gedgee ch oilgoogui baahan erdemten nertei avilgachdaas chin bolood uks dayaraa uhliin irmegt oirhon bna.Mongol hunii udamshil, urgeljlel tasrahad madh oirhon bna.Uraniig , atomiin tsahilgaan stantsuudiig haritslaga, sahilga battai, medleg bolocsroliin undur tuvshinii ulsuudad ashiglaj, ayulgui baidliig n hangaj ajilladag.Tedgeer undur hugjiltei ulsuud ulsuud olborlolt hiidgui, yaduu buurai huuli durem muutai avilgad idegdsen afric, tuv aziin ulsuudad olborlolt hiij bagali orchin, hun amd n asar ih hohirol uchruulj zarim n huugduj garch bna.

0  |  0
Кк(192.82.88.224) 2021 оны 04 сарын 23

Грэтта гээд дарга охин чинь хэлсэн байна. Чулуун нүүрс ашиглахаа болиод Уранаа ашигла гэсэн байна шүү анхаар

0  |  0
иргэн(59.153.112.55) 2021 оны 04 сарын 24

уран ашиглах хууль баталсан УИХ үүнд буруутай одоо УИХ энийг хүчингүй болгох боломжтой харамсалтай юм Чимээгүй хүн амьтан алаад явдаг хор Их Гүрнүүд буурай орнуудыг ингэж ашиглаад хаяна

1  |  0
Hi(66.181.184.84) 2021 оны 04 сарын 24

Uran bol jinhene ayul shuu

1  |  0
Хүн(192.82.88.224) 2021 оны 04 сарын 26

Шантаачидаа улс хөгжмөөр байна. Боль та нар хаанаас санхүүжээд ингээд байдаг юм. Усан цахилгаан станц ч бариулахгүй болдог юм байна уу.\n

2  |  0
Иргэн(66.181.176.149) 2021 оны 04 сарын 24

Одоо ч нуд улаан ,менге цагаан болж дээ! Хойч уедээ ямар нутаг улдээх гэж байгаа юм бол доо!!!

1  |  0
нутгийн иргэн(150.129.141.61) 2021 оны 04 сарын 23

Ноднин байнга л том машинаар зөөсөн . Сайншанд Хамарын хийд ээр дамжаад явж байгаа

0  |  0
Зочин(64.119.26.221) 2023 оны 12 сарын 12

Урааны олборлолт ер нь урантай холбоотой хадгалалт, уурхайн бүх асуудлыг эсэргүүцэж байна манайд тэр яригдаад байдаг аюулгүй технологи нь орж ирээгүй бас аюулыг шалгаж мэдэхгүй төвшинд байж уран аюулгүй гэж яриад байгаа нь үнэнд нийцэхгүй шүү

2  |  1
Худлаа(64.119.25.130) 2023 оны 12 сарын 12

Энэ бол Оросын явуулга. Оросууд байсан бол ийм хэл үг гарахгүй. Францууд болохоор л гараад, гаргаад байгаа юм. Зээр, гөрөөс харангадаад л үхээ биз.

4  |  3
Зочин(66.181.180.179) 2021 оны 04 сарын 23

энэ нөхдүүд нь сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа эхэлсэн сурагтай байсан уу. Тэгвэл энэ аймаг дараагийн танзани болох уу

0  |  2
чимэддорж(124.158.84.241) 2021 оны 04 сарын 24

Франц ураны судалгаа олборлолтоор дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.Франц улсын эрчим хүчний 60 орчим хувийг атомын цахилгаан станц хангадаг. Тэнд манайд гардаг шиг хордлого гарч байгаа талаар мэдээлэл байдаггүй.Ажил аюулгүй технологийн дагуу хийгдэхгүй хямд байлгах үүднээс технологи мөрдөгдөхгүй байна.Олон улсын хөндлөнгийн шалгалт оруулахаас нааш асуудал шийдэгдэхгүй,манай цөмийнхөн очиход баахан онол яриад юмаа бүрэн үзүүлэхгүй,өөрөөр хэлбэл дийлдэхгүй,томроод буцаадаг.Одоо яаралтай арга хэмжээ аэвахгүй бол ухаж буй капиталист ухаарч өрөвдөнө гэж байдагггүйг бид олон жил заалгасандаа.

4  |  0
иргэн(66.181.166.154) 2021 оны 04 сарын 23

олон улсын байгууллагаар шалгуулаачээ. Ядахнаа Оросуудаар шалгуул тэд нар Дорнодын мардайд олон жил уран олборлохдоо ийм асуудал гаргаагүй шүү

2  |  2
Top