Халдварт өвчин судлалын үндэсний төв нь вакцин вио бэлдмэлийн төв агуулахтай болж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг сайжруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэргэд шинээр баригдах Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулахын шинэ барилгын ажлыг өнөөдөр /2021.05.05/ эхлүүллээ.
Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдаж буй тус барилга нь КОВИД-19 болон бусад товлолт вакцин, дагалдах хэрэгслүүдийг бүх төрлийн хадгалалтын горимоор нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр стандартын дагуу хадгалах зориулалттай, 2 давхар, 1686м2 талбайтай юм. Одоо ашиглагдаж байгаа вакцины агуулахыг анх 2008 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв бич л дээ
Коронагын ач тус