...Хүмүүс намайг юу ч гэж хэлж болно. Гол нь ийм муухай үйлдлийг дахиж тэвчихгүй. Ил гарсан нь л би болохоос яг над шиг хүчирхийлэлд өртсөн маш олон эмэгтэй бий...хэмээн ярих энэ бүсгүйг Д.Бүжинлхам гэдэг. Түүний хувьд хүчирхийллийн улмаас бие, сэтгэлээрээ асар хүнд байдалд ороод буй юм.
-Уучлаарай, ийм цаг үед чинь ярилцлага авч байгаад. Гэхдээ өөрт тань тохиолдсон зүйл бидний амьдарч буй нийгмийн хамгийн эмзэг сэдэв. Энэ бүхний эсрэг дуу хоолойг нийтэд түгээж байх хэрэгтэй болов уу?
-Надад үнэхээр хэцүү байна. Бие өвдөхөөс гадна сэтгэл өвдөх үнэхээр хүнд байдаг юм байна.
-Өөрт тохиолдсон ийм харамсалтай үйл явдлыг фэйсбүүкийн сүлжээнд ил тодоор шууд бичлэг хийсэн үйлдлийг чинь олон нийт хэрхэн хүлээж авч байна вэ?
-Мэдээж надад ийм шийдвэр гаргахад үнэхээр хүнд байсан. Гэхдээ хүчирхийлэгчдийг ил тод харуулж, нийгмийн энэ бузар булхайг илчлэх нь зөв гэж би хувьдаа боддог. Магадгүй би өөрийн нэр төрөө бодоод энэ бүхнийг нуугаад өнгөрч болох л байсан. Харамсалтай нь би зөвхөн хувиа бодож чадахгүй. Яг над шиг ийм хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй бий. Тэр эмэгтэйчүүдийн цаана төдий чинээ хүчирхийлэгчид бий гэсэн үг. Миний энэ үйлдэл тэр хүчирхийлэгчдэд жаахан ч гэсэн эмээх, эмзэглэх дохио өгсөн гэж бодож байгаа. Хүмүүс юу гэж хүлээж авах бол гэж бодохоос илүү хүчирхийлэгчдийн үнэн төрхийг л харуулья гэж бодсон.
-Фэйсбүүкт цацагдсан тэр бичлэгт чиний нүүрэн хэсэг маш их гэмтэл авсан харагдсан. ОДоо биеийн байдал нь хэр байна вэ?
-Биеийн байдал тааруу байна. Хэд хоногоос хагалгаанд орохоор болсон. Зодуулсны улмаас хамар цөмөрсөн, маш их цус алдсан. Би тэр хүнийг надад арай ч ийм харгис хандана гэж бодож явсангүй.
-Тэр хүн гэдэг нь бичлэгт гарч буй залуу юу. Чиний хэн болох?
-Миний найз залуу байсан. Харин одоо бол тэр хүний тухай бодох нь бүү хэл нэрийг нь ч дуудмааргүй байна. Хүн өнөөдөр тэгэж их хайрласныхаа төлөө ингэж насан туршдаа хар толботой үлдэнэ гэдэг үнэхээр харамсалтай.
-Та хоёрын дунд ямар асуудал үүсээд ийм зүйл болчихсон юм бэ?
-Арай ч ийм зүйл болно гэж бодож байсангүй. Итгэмээргүй бас уучилмааргүй байна. Өглөө бүр намайг айдас л угтдаг болсон. Зүрх маш их шаналж байна. Би энэ талаар ярих үнэхээр хүнд байна.
-Ар гэр, ойр дотныхон чинь цочирдсон байх?
-Тиймээ. Ээж маань үүнээс болж, маш их цочирдсон. Гэнэтийн цочролоосоо болоод эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Хэн ч гэсэн ээж аав, ар гэрийнхэндээ ийм байдлаа үзүүлэхгүйг бодно шүү дээ. Үнэндээ тухайн үед би маш их шоконд орсон. Хэн ч зодуулчихаад уйлна биз дээ. Би зодуулсны улмаас гарсан тэр их цусыг харчихаад цочролд өөрийн эрхгүй орсон. Тэгээд л хүнийг ийм болтол нь зодсон хүчирхийлэгчийн үнэн төрхийг илчлэх ёстой гэж бодоод тэрхүү шууд бичлэгийг хийсэн. Бидний нийгэм яагаад ийм аймшгийн хүчирхийлэлтэй байх ёстой юм бэ. Энэ бүхнийг олон нийт байдаг л зүйл мэтээр хүлээж авч болохгүй шүү дээ. Хүчирхийллийг бид тэвчиж, дуугүй өнгөрч болохгүй.
-Тийм шүү, хэлэхийг хүссэн бүх зүйлээ хэл хэл...
-Яг үнэндээ өнөөдөр зөвхөн залуучууд гэлтгүй ахмад үеийнхэн хүртэл хүчирхийлэл үйлддэг. Яагаад хүчирхийлэлгүй сайхан амьдарч болдоггүй юм бэ. Гурван сая гаруйхан хүнтэй байж бие биенээ хайрлаад, биендээ муухай үг хэлэхгүй амар тайван байж яагаад болдоггүй юм бэ. Мөн найзалж нийлж байгаа найзууд нь бие биенээ муу муухай зүйл рүү бус сайн сайхан зүйл рүү татаж болдоггүй юм уу. Хүн нэг л амьдарна. Нэг л амьдрах насандаа нэгнийхээ сэтгэлд хар толбо үлдээгээд байвал энэ нийгэмд амьдрах хүсэл төрөхгүй шүү дээ. Хүн өнөөдөр тэгэж хайртай байсныхаа төлөө, тэгэж итгэж байсныхаа төлөө сэтгэлдээ ийм хар толботой үлдэнэ болдог юм уу. Надад үнэхээр харамсалтай байна
-Нийгэмд үл тэвчиж болох энэ хандлагыг чам шиг үйлдлээрээ, үгээрээ шууд илчилж чадахгүй тэвчээд л, хүчирхийлэлд өртөөд байгаа нь дэндүү харамсалтай?
-Хүн бүр аль болох хүчирхийллийн эсрэг л байх ёстой гэж би боддог. Үнэндээ нийгэмд муу муухай бүхэн маш хурдацтай тархаж байна. Тухайн хүний хүмүүжил зөв байсан ч найз нөхөд нь их муугаар нөлөөлж, нэг л мэдэхэд араатан шиг болгож байна. Аль их сэтгэл гаргасан нь аль их хайрласан нь хохирдог нийгэм болж дээ. Нийгэм ийм байхад залуу үе, ахмад үеийнхэн бүгд хүчирхийллийг зүгээр л өдөр тутам байдаг зүйл гэж бодох болжээ.
-Хүний амьдралд тааварлашгүй зүйл олон байдаг. Гэхдээ итгэж найдаж явсан хүн нь ийм авир гаргаж байхад тэнгэр нурж байгаа юм шиг л санагдаж байгаа байх?
-Тийм. Надад одоо тэр хүнийг бодох нь бүү хэл нэрийг нь ч дуудах аймшигтай санагдаж байна. Монголд муугаас нь илүү сайн хүн олон байгаасай. Нэг ч эмэгтэй хүний зүрхэнд гуниг битгий хураасай. Үргэлж хайраар гэрэлтэж байгаасай. Эр хүн хэлсэндээ хүрч чадахгүй бол битгий эмэгтэй хүнд амлаж байгаарай. Хайрлаж чадахгүй байж хайрлана гэж битгий худлаа амлалт өгч байгаасай. Монгол эмэгтэйчүүдийн эрх хаана байна. Өөрсдөө л сайхан амьдарч байвал бусад нь алуулж байсан ч хамаагүй юу. Энэ нийгэмд гомдолтой байна. Луйвар хулгай хүчин гэх мэт аймшигт хэргүүд ихэссээр байхад яагаад зүгээр л юу ч болоогүй юм шиг хараад байдаг юм бэ.
-Энэ тохиолдолд хүчирхийлэлд өртсөн хүн нь нийгмийн ад шоо мэтээр хэлэгдэж байгаа нь ажиглагддаг?
-Би бол үнэндээ гаднаа сэтгэлийн хаттай харагдаж байгаа ч дотроо бол шаналж байна. Шөнө болгон дотроо үхчихгүй яавдаа гээд уйлах юм даа.
-Цагдаагаас хохирогчийг хамгаалалтад авах ёстой. Чамд тийм тусламж үзүүлж байгаа юу?
-Цагдаагаас намайг хамгаалалтад авсан байгаа.
-Өргөдлөө аль дүүргийн цагдаад өгсөн байгаа вэ?
-Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа.
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын төлөө дуугардаг цөөнгүй төрийн бус байгууллага, олны танил хүмүүс байдаг. Тэдгээрээс чамтай холбогдсон уу?
-Үгүй ээ. Би өнөөдрийг хүртэл өмгөөлөгчтэй ч болж амжаагүй байна. Уг нь охид бүсгүйчүүдийн төлөө, хүчирхийллийн эсрэг олон л хүн дуугардаг. Харин надтай хэн ч холбогдоогүй л байна.
-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа. Төгсгөлд нь хэлэхэд, хүчирхийллийн ямар ч хэлбэрийг хэзээ ч тэвчиж болохгүй. Энэ бүхний эсрэг дуу хоолойгоо битгий нууж байгаарай л гэж хүсье дээ гэв.
Д.Бүжинлхамын хувьд энэ сарын нэгний өдөр найз залуудаа зодуулсны улмаас ийм хүнд байдалд ороод буй юм.
Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгаагаар Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг нь бие мах бодийн хүчирхийлэлд өртөж байна гэж гарчээ. Мөн 10 эмэгтэй тутмын зургаа нь салсан нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Хүчирхийлэл нь өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд маш бодитоор оршин байгаа томоохон асуудал юм. Гэр бүлийн хүчирхийлэл хөл хорионы үед нэмэгдэж байгаа гэсэн албаны судалгаа мэдээлэл гарсаар байна. Нийгмийн идээ бээр болсон, сэтгэл эмзэглүүлсэн энэ хөндүүр асуудлыг илааршуулахад хүн бүрийн хандлага хамгийн чухал юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 19 )
Монголын зарим залуус үнэхээр хүн биш болж зэрлэгшиж байна. Энэ бол зэрлэг капиталзмын бүтээл.Хүн хүнээ хайрлахаа байдаг. Зөвхөн хувиа хичээдэг.Нийгэмд баян ядуугийн ялгаа гардаг.Ёс суртахуун үгүй болдог.Хулгай луйвар,зэрлэг танхай,ёс бус бүхэн туйлаа алддаг. Хууль журмаа үл хүндэлдэг уландаа гишгэдэг..Эмх цэгц дэг журам алдагдан үймээн самууны байдал ноёрхдог.Хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхэж дарамталдаг. Төр засаглалыг хүчгүйдүүлдэг.Нийгэм хэдэн хэсэг болж мэрэлцдэг.
Хүний эрх чөлөөнд халдаж,зодож гэмтээж танхайрсан этгээдийг шууд баривчлж нийгмээс тусгаала. Ялын хэмжээг ахиулж чангатгаж 5 жилээс багагүй болго. Өршөөл бүү үзүүл.Бусад зарим орон тухайлбал Япони Солонгост аюулгүй шахам нийгэм бүрдүүлж хэв журмын зөрчил бараг гарахгүй болгочоод байхад бид яагаад танхай зэрлэг этгээдүүдийг дураар дургих боломж олгож өөгшүүлж байдаг байна аа.. Энэ эмэгтээг энгэж тамласан этгээдэд 10 аас доошгүй жилийн ял тулга.Хүн биш жинхэнэ араатан байна.
Цаадах асуудлыг нь мэдэх биш. Эмэгтэй нь ч ямар адгийн хүн, хоолны сав юм билээ. Гэхдээ л гар хүрч болохгүй л дээ. Болохгүй ер нь олон юм байна шүү.
Гэр бүл нь зодоонтой хэрүүлтэй бол тэр орчинд өссөн хүүхэд томроод мөн адил тиймэрхүү хүчирхийлэгч болдог. Тиймэрхүү хүмүүсийг цагдаа, ОНБ мэддэг, хяналт тавьдаг баймаар. Танилын нэг нөхрийн эцэг эх нь үргэлж хэрүүл уруултай, хүүхэд нь эхнэр авсан хир нь бас л дээрэлхүү дээрээсээ боловсролгүй. Хүн харахад боловсон харагддаг мөртлөө хумсаа нуусан яргачин бсан нь илэрсэн. Тийм учраас сайн судлах л хэрэгтэй. Сайхан үгэнд хууртаж болохгүй шүү.
үхчихгүй яав даа гэж уйлсан энэ тэр н үнэмшилгүй
Эмэгтэй хүн зодох ч дээ олигтой эрийн хийх ажил биш дээ. Ийм эр ч цагаа болохоор сүүлээ чирээд зугтдаг. Эсвэл хүний араас нь хутга дүрдэг юмдаа
бүх юманд эмэгтэйчүүдийн зөв байдаггүй юм шүү. эр хүнийг тэвчихийн аргагүй байдалд оруулдаг эмэгтэй ч бий\n
Эмэгтэй хүнийг ийм болтол зодно гэдэг бол... хэлэх үг алгаа. \n
Сайхан охиныг яаж байгаан юм бэ. Охин хүүхэдтэй хүн бүр үүнийг шэйрлэж хүчирхийллийн эсрэг нэгдэгээе
ter hulgaich emegtei gishuud ni yeruusuu gav hiij dugardaggui uurt ni hamaagui mungu l bish bol hyalaaj hardaggui ni haragdaad l baigaam.
Гурван эмэгтэй тутмын нэг,Салсан 10 гэр булийн 6 нь хучирхийлэлд ортдог гэж бичсэн байна.Энэ бугд шууд зодож гэмтээх маягаар хуний эруул мэнд амь настай холбоотой ил хучирхийлэл.\nЦаана нь ил биш далд сэтгэл зуй,эрх мэдэл эд хоронгоор хучирхийлж байдаг маш их олон хохирогчид байдаг.Энэ бугдийг ил далдгуй нэг тооцоолж узэх юмсан.Ямар тоо гарах бол.......
yer ni 15,16-aas dessh nasni hun bol zasarna ch gej baihguilde,
Цагдаад өгч шалгуулаад өөрөө салах эсэхээ шийдээч чиний ханилсан хүн болохоос бусдын ханилсан хзн биш
ЭНЭ ЭМЭГТЭЙ СЭТГЭЛЭЭР МАШ ИХ ШАРХДЖЭЭ. ҮНЭХЭЭР ХАЙРЛАЖ САЙНААР БОДОЖ ЯВСАН ХҮН НЬ ИНГЭЖ ЗОДОНО ГЭДЭГ БОЛ ТЭР ХҮНИЙ ТАЛААР ЯМАР ИХ ЭНДҮҮРЧ ЯВСАНЫ ИЛРЭЛ. ЧИНГЭХДЭЭ ЮМ НЭГЭЭ ДУУСАХГҮЙ СЭТГЭЛЭЭ ЧАНГАЛААД ЭНЭ ХАР БАРААН ӨДРҮҮД ДУУСАН ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮД ИХЭНХДЭЭ АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙ АМЬДРАЛАА АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ ТЭР УУРАА БУСДАД ГАРГАНА. АРЧААГҮЙГИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ НЬ МОНГОЛ УЛС ЯМАР АРЧААГҮЙ БАЙГААГААС НЬ ИЛХЭН. ИХ ХУРАЛ ХҮЧИРХЭЙЛЛИЙГ ӨӨГШҮҮЛДЭГ ЖИШЭГТЭЙ БОЛООД БАЙНА. ТЭГЭЭД ДЭЭД ДАРГА НАР НЬ ЮМ ЛБОЛ ГАР ЗӨРҮҮЛЛЭЭ ГЭЖ ДУУЛДАХ ЮМ. ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ ГИШҮҮН ЧИНЬ БАО
ХЭҮК энэ охинд сэтгэлзүйн болон хууль зүйн туслалцаа үзүүлмээр байна. Мөн хүчирхийллийн эсрэг гээд яваад байдаг хүмүүс байгууллагууд энэ бүсгүйд туслаасай билээ
ХЭҮК-ынхон ийм баримт, нотолгоотой юман дээр л дуугармаар юм. Дарга нарт тал засаад хуулиа зөрчөөд талбай дээр яг яах гээд байгаагаа ч мэдэхгүй өлсгөлөн зарлаад сууж байгаа гишүүдэд дэвсэх эсгий өг ч гэх шиг. Эмч дагуулаад Нямбаатар очиход үгийг нь ч сонсохгүй, юун УИХ-ын гишүүн, хэрүүлч нохой шиг орлилдоод, үзүүлэхгүй байхад “эмнэлгийн үзлэгт оруул ёстой” ч гэх том том цаас дээшээ шидээд байх юм.
Энэ хэцүү асуудал зэрлэг капитализм гэдэг энэ дээ Ялангуяа АН-ы барууны үзэл баримтлал МАН зүүний үзэл арай ард түмэнд ойр
ёстой хэзээ ч засрахгүй,ер нь гэр бүлийн суурь хүмүүжлээс шалтгаалдаг юм билээ,хажуугаар нь аьгай хүүхнүүд их гай болноо бас
ёстой хэзээ ч засрахгүй,ер нь гэр бүлийн суурь хүмүүжлээс шалтгаалдаг юм билээ,хажуугаар нь аьгай хүүхнүүд их гай болноо бас