Эхний тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг шилжүүлэхээр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Ковидын хоёр тун вакцинд хамрагдсан иргэнд 50,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газар тавдугаар сарын 5-ны өдөр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийн хүрээг тэлж, эхний тундаа хамрагдсан иргэдийн дансанд мөн мөнгө шилжүүлж эхэлсэн байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр 100 хоногийн хүрээнд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Вакцины хоёр дахь тундаа хамрагдсан хүмүүст 50 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг эрчимжүүлж эхний тунгаа тариулсан хүн бүрт 50 мянган төгрөгийн дэмжлэгийг олгож эхлэхээр болсон. Монгол Улс 12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлэлцээ хийж байгаа. Намар сургуулиуд танхимаар хичээллэнэ" гэж мэдээлсэн билээ.  

Өнөөдөр 15:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 3665 иргэнийг коронавируст  халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Дархлаажуулалтын суурин 41 цэг, явуулын 10 /автобус/ цэгт 92 багийн 664 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, нэгдүгээр тунд 2379, хоёрдугаар тунд 1286 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9999(103.212.117.195) 2021 оны 05 сарын 12

мөнгөө л авсан бол 2 тунд ирэхгүй . дэмий зардал . Яг үнэндээ вакцин хийж буй эмч сувилагч резидент эмч нарын хоол мөнгө 3 сараас хойш шийдэгдээгүй .

0  |  0
Зочин(43.242.243.114) 2021 оны 05 сарын 11

Ингэлээ гээд Топор Хүрэлсүх гарахгүй дээ.

0  |  2
Top