МҮХАҮТ-аас "Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт" санаачилгын талаар өнөөдөр /2021.05.12/ танилцууллаа.
Дэлхий даяар ковидын өмнөх эдийн засаг, ковидын дараах эдийн засаг, тэрдундаа ковидын дараах их сэргэлтийн тухай ярьж байгаа. Бид үүнд бэлэн байна уу, үүнтэй хэрхэн хөл нийлэх ёстой вэ. Бидэнд үүний тулд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Яаж бид энэ Их сэргэлтийг хийх вэ гэдэгт чиглэсэн мэдээллийг өглөө.
О.Амартүвшин ерөнхийлөгч хэлэхдээ “Дэлхийн банк групп Монгол Улсын бодит ДНБ-ийг 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-иар тэлнэ гэж таамагласан. 2020 онд эдийн засаг бүхэлдээ маш хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Төлөвлөж байсантай харьцуулахад өмнөх оноос 10 гаруй хувиар унаж, -5.4 хувь гарсан.
Салбаруудаар авч үзэхэд, ХАА, боловсруулах үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа өсөлттэй, уул уурхай, олборлолт, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар уналттай байсан. Уналттай гарсан салбарууд нь хамгийн их ажлын байр бий болгодог гэдгийг та бид мэднэ.
Монголын эдийн засгийг бүхэлд нь базаад үзэх юм бол нийт экспортын 93 хувийг уул уурхай эзэлдэг.
Манай статистикийн тоо баримт, бодит тоо баримтаас дандаа зөрөөд байдаг.
Статистикийн мэдээллээр бол ажилгүйдэл 2016 оноос 4.3 хувь хүртэл буурсан байгаа. 2020 онд ажилгүйдэл яагаад ингээд 4.3 хувь болоод буурчихав гэхээр тайлбар байдаггүй.
Харин бидний судалгаагаар бол ажилгүйдэл асар ихээр нэмэгдсэн. Ажилгүйдлийн даатгалын сангаас олгодог мөнгө 2020 онд 2019 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Энэ хэмжээгээр л ажилгүйдэл бий болчихлоо гэсэн үг.
Албаны тооцооллоор Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.
Дэлхийн банк группээс гаргасан “Монголын ажилгүйдлийн түвшин”-г харуулсан судалгаагаар -43 хувь буюу бүс нутагтаа нэлээд өндөртөө орохоор нэмэгдсэн гэж харж болно. Тоо баримт судалгаа зөв байж шийдвэр зөв гарна. Тоо баримт буруу байх юм бол шийдвэр буруу гарна.
Цаашдаа бид ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Яаж зөв менежмэнт хийх вэ гэдэг дээр статистик тоогоо бодитой болгохгүй бол болохгүй нь ээ гэдгийг харж байгаа байх.
Монголын бизнесийн орчны судалгааг өнгөрсөн оны өдийд сонгуулийн өмнө гаргаж байсан. Өнгөрсөн онд ковид дөнгөж эхлээд удаагүй, ямар хугацаатай үргэлжлэх нь тодорхойгүй байсан. Энэ цаг үед компаниуд Монголын бизнесийн орчныг 2017 онтой харьцуулахад сайжирч байна. Цаашдаа хөрөнгө оруулалт хийх итгэл өндөр байна гэдэг байдлаар үнэлж, дүгнэж байсан.
Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдсэн.
Засгийн газрын тогтвортой байдал, бизнес эрхлэгчдийн итгэл боломжийн байсан. Гааль, Нийгмийн даатгал, НӨАТ-ын өсөлтийн хувь хэмжээг эргэн харах хэрэгтэй гэдгийг компаниуд ярьж байсан. Санхүүжилт татахад хүндрэлтэй байгаа талаар хэлж байсан.
МҮХАҮТ-аас 2020 оны гуравдугаар сарын 1-н хүртэл хөл хорио тогтооход 500 мянган хүн цалин орлогогүй болох юм байна гэсэн таамаг тооцооллыг 2020 оны арваннэгдүгээр сард танилцуулж байсан.
Энэ тоо өнөөдөр үндсэндээ нотлогдчихоод байгаа. 500 мянган хүн орлогогүй болчихсон. Хууль эрх зүйн орчны зохицуулалт султайгаас жижиг дунд компаниуд ажилчдаа шууд халчихдаггүй, зүгээр цалингүй байлгаад байдаг. Үйл ажиллагаа сэргэх үед дууддаг. Үгүй бол тэгээд л тэр хүн ажлаас халагдсанаа ч мэддэггүй, сул зогсолтод орчихдог. Энэ таамаглал яагаад чухал байсан бэ гэхээр тэр ажлын байруудыг хадгалж үлдэхийн тулд төр засгийг бодитой арга хэмжээ аваач, хатуу хөл хорионы зөв менежмэнт хийгээч ээ гэж сануулж байсан.
Хатуу хөл хорионы үеийн бизнесийн нөхцлийн судалгааг хийж байхад аж ахуйн нэгжүүд татвар, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэн яаралтай анхаараач ээ. Зээлийн, хүү төлбөрийг хойшлуулж өгөөч, Нийгмийн даатгал хөнгөлөх, чөлөөлөх хугацааг эргэн хараач гэсэн саналыг хэлцгээж байсан.
Одоо өнөөдөр ч энэ саналууд давтагдаж байгаа. Үйл ажиллагаа нь зогссон компаниуд эдгээрийг шийдэхгүйгээр буцаж сэргэх юм уу гэдэг нь асуултын тэмдэг дагуулсан хэвээрээ байх болно гэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлд 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож 366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэнд татгалзсан байна.
Иргэд аж ахуйн нэгжүүд зээл авч чадахгүй байгаа шалтгаанаа дараах байдлаар тайлбарлаж байна.
МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг тодотгоход:
Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалав.
Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий боллоо. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна.
МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна.
Тус санаачилгад,
Сэтгэгдэл ( 0 )