“Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит СУДЛААЧ СУВИЛАГЧ–2021 ЭШБХ-ыг зохион байгууллаа

2021 оны 05 сарын 16

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит СУДЛААЧ СУВИЛАГЧ–2021 Эрдэм шинжилгээний  ээлжит бага хурал  2021 оны 5-р сарын 11-ны өдөр  цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.  Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Улсын болон Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс 30 гаруй судалгааны ажлын хураангуй ирүүлснээс  19 илтгэлийг  хэлэлцүүллээ.

 

Эрдэм шинжилгээний бага хурлын Хүндэт шүүгчээр

  • Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн Соёрхолт, Клиникийн профессор  “Мөнгөн гүүр” эмнэлгийн ерөнхий мэс заслын Зөвлөх эмч Б.Төмөрбаатар,
  • НЭМУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС Сувилахуйн сургуулийн НЭМСувилахуйн тэнхимийн эрхлэгч Я.Энхжаргал
  • Сувилахуйн ухааны доктор АШУҮИС Сувилахуйн сургуулийн  НЭМСувилахуйн  Тэнхмийн ахлах багш  Ц.Басбиш  нар тус тус ажиллаа.

Оролцсон эмнэлгүүд:

 
  • Интермед” эмнэлгийн сувилагч Д.Гэрэлмаа

Сэдэв: “Интермед эмнэлгийн оношилгоо эмчилгээний дурангийн халдваргүйтэлийн чанарын баталгаажилтын судалгаа”

  • Геронтологийн үндэсний төвийн сувилагч  Д.Отгонсүрэн

Сэдэв:  “Настанд биеийн идэвхтэй үйл ажиллагааны сорилоор саркопенийг тодорхойлсон нь”

  • “Номуун” эмнэлгийн сувилагч Б.Цэдэнсодном

Сэдэв:  “Ковид-19 цар тахлын үеийн эмч сувилагч нарын халдвараас сэргийлэх мэдлэг, чадвар хандлагыг үнэлэх”

  • АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн  лаборант О.Үүлэнсолонго

Сэдэв:  “Цусны сорьц цуглуулах вакуум хуруу шилний талаарх ажлын байран дахь сургалтын хэрэгцээг тодорхойлох нь”

  • “Натул” эмнэлгийн сувилагч Д.Улам-Ундрах

Сэдэв:  “Пиелонефрит оношоор хэвтсэн үйлчлүүлэгчдийн сувилахуйн тусламж үйлчилгээг судлах”

  • СХД-ийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Мөнхжаргал

Сэдэв:  “СХД-н жишиг нэгдсэн эмнэлгийн ковид-19 үеийн дүрс оношилгооны тасгын өнөөгийн нөхцөл байдал”

  • Мөнгөн гүүр эмнэлгийн сувилагч, лаборант, хөдөлгөөн засалчид:

Дүрс оношилгооны технологич С.Отгонтуул

Сэдэв:  “Нурууны мэдрэлийн ёзоорын дарагдал үүсэх шалтгаан ба илрэх шинж тэмдгийг судлах нь”

Лаборант Д.Өлзийжаргал

Сэдэв:  “Гемофильтэй өвчтөнүүдэд захын цусан дах кальци болон витамин-Д судалсан дүн”

Лаборант Г.Амарзаяа

Сэдэв: “Мөнгөн Гүүр” эмнэлгийн ажилчдын дунд “ASTRA ZENECA энэтхэг вакцин эхний тунгийн дараа дархлаа тогтсон байдлыг судалсан дүн”

Дүрс оношилгооны технологич  Б.Мөнх-Од

Сэдэв: “Спортын гэмтэл ба өвдөгний СРТ шинжилгээ”

Дүрс оношилгооны технологич Г.Лхагвацэнд

Сэдэв: “Үрийн сувгийн битүүрлийг оношлох Hysterosalpingiography шинжилгээний үр дүнг үнэлэх тооцоолох нь”

Дүрс оношилгооны технологич С.Баярцэцэг

Сэдэв: “Эмэгтэйчүүдийн бага аарцгийн СРТ шинжилгээг харьцуулан судалсан дүн”

Дүрс оношилгооны технологич: Э.Өнөрболд 

Сэдэв: “Ковид-19 өвчний үеийн цээжний компьютер томографи болон PCR тестийн хоорондын хамаарлыг судлах нь”

ГСМЗТасгийн Сувилагч: Х.Баасанжаргал

Сэдэв: “Ковид-19 цар тахлын хөл хорионы үед “Мөнгөн Гүүр” эмнэлгийн гэмтлийн тасаг болон амбулаториор үйлчлүүлэгчдийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгөх нь”

ХНТасгийн Сувилагч: Ж. Урангоо

Сэдэв: “Суганы хөлсний булчирхайн мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдийн шархны хүндрэл болон боолт эмчилгээний зарим аргын үр дүн”

ХНТасгийн Сувилагч О.Дөлгөөн

Сэдэв: Арьс, зөөлөн эдийн идээт үрэвслийн үүсгэгчид хийсэн судалгаа”

МЗНТасгийн ахлах Сувилагч Г.Нандинцэцэг

Сэдэв: "Хэвтэн эмчлүүлэх тасгуудын сувилагч нарын ажлын ачаалалд үнэлгээ өгөх"

СЗУЭТасгийн Сувилагч Ц.Оюунчимэг

Сэдэв: “Өвдөгний остеоартриттай үйлчлүүлэгчийн чадвар алдалтыг судалсан байдал”

ХНТасгийн Сувилагч М.Мөнхцэцэг

Сэдэв: “Мэс заслын гар угаах дараалалд хэрэглэх ариутгалын бодисын үр дүнг судалсан нь”

Эдгээр илтгэлүүдээс:

 Тэргүүн байрыг:  Настанд биеийн идэвхтэй үйл ажиллагааны сорилоор саркопенийг тодорхойлох нь” сэдвээр Геронтологийн үндэсний төвийн сувилагч Д.Отгонсүрэн эзэлж Батламж, мөнгөн шагнал 500,000₮,

 

Дэд байрыг:  “Өвдөгний остеоартриттай үйлчлүүлэгчийн чадвар алдалтыг судалсан байдалд үнэлгээ өгөх нь” сэдвээр “Мөнгөн Гүүр” эмнэлгийн СЗУЭТ-н ахлах сувилагч Ц.Оюунчимэг, Батламж, мөнгөн шагнал 300,000₮,

“Мөнгөн Гүүр” эмнэлгийн Сувилахуйн албаны нэрэмжит шагнал:   “Ковид-19 өвчний үеийн цээжний компьютер томографи болон PCR тестийн хоорондын хамаарлыг судлах нь” сэдвээр “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн технологич Э.Өнөрболд нар эзэллээ.  Эрдэмтэн багш нар энэ жилийн илтгэлүүд сонирхолтой, чанартай  байгааг онцолсон юм.

Цаашид “Мөнгөн Гүүр” эмнэлгийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top