Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.16, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 8000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 541 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 48642 болж байна. Мөн 2 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 207 боллоо.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд задалбал:
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
Мөн хугацаанд 1306 хүн эдгэрлээ. Эмнэлгээс 421 хүн гарлаа. Харин гэрийн хяналтаас 885 хүн гарсан байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 40.900 боллоо.
Өнөөдрийн байдлаар 3207 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэрээр үйлчилгээ авч байна. Гэрт байгаа хүндрэх эрсдэлтэй хүмүүсээ эмнэлэг рүү татах ажлыг ЭМЯ хийж байна. Гэсэн хэдий ч хүндрэх эрсдэлтэй зарим иргэд гэртээ байх сонирхолтой байгаа нь эргээд хүндрэл үүсч болзошгүй байна. Тиймээс эмч таныг эмнэлэг рүү жилжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байвал эмчийнхээ үгэнд ород эмнэлэг рүү шилжээрэй гэдгийг та бүхнээс хүсье.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 4256 хүн эмчлүүлж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ