ХӨСҮТ: Халдвар авсан 103 хүний бие МАШ ХҮНД байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт 541 хүнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 48642 болж байна. Өнгөрсөн хоногт батлагдсан 541 халдварын тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, үлдсэн 30 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан 1302 иргэн эдгэрчээ. Харин хоёр иргэн нас барж, нас баралт 207 бүртгэгдлээ. Тодруулбал, 74 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 4256 иргэн, хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 103-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Харин 527 хүний бие хүнд, 1406 хүний бие хүндэвтэр, 2220 иргэний биеийн байдал хэвийн байна. 

Top