Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.16, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 8000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 541 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 48642 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд задалбал:
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
Мөн өнгөрөгч 24 цагт 2 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 207 боллоо.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
Мөн хугацаанд 1306 хүн эдгэрлээ. Эмнэлгээс 421 хүн гарлаа. Харин гэрийн хяналтаас 885 хүн гарсан байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 40.900 боллоо.