ШУУД: Халдвар 533-аар нэмэгдэж, 7 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.17, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 533 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,175 болж байна. Мөн 7 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 214 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Зөөвөрлөгдсөн-0 (508)
  • Эмнэлгээс шалтгаалах-6 (143)
  • Улаанбаатарт-490 (43297)
  • Орон нутагт-37 (Төв аймагт-25, Эрдэнэт-1, Архангай-2, Говь-Алтай-2, Өвөрхангай-4, Завхан-2, Ховд-1 )

Мөн хугацаанд 1065 хүн эдгэрч гарлаа. Эмнэлгээс 491, гэрийн хяналтаас 574 хүн эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 41.844 боллоо.

Өнөөдрийн байдлаар 4087 хүн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байна.

  • Хөнгөн-2100 (51.4%)
  • Хүндэвтэр-1378 (33.7%)
  • Хүнд-494 (12.1%)
  • Маш хүнд-115 (2.8%)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 56 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 04-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 51 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 79 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 63 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 07-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 78 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 03-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 61 настай эрэгтэй: Төв аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 57 настай эрэгтэй: Төв аймгийн голомтоос тавдугаар сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top