ВАКЦИН: Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөлд вакцинжуулалтын идэвх сул байна

2021 оны 05 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.17) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна. Та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн иргэд, зарим аймгуудад вакцинжуулалт нэлээд сул байна. Тухайлбал Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад вакцинжуулалтын идэвх маш сул байгаа учраас иргэд та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэн та Синофарм үйлдвэрийн вироцел вакцин хийлгэсэн бол 21-ээс дээш хоносон бол хоёр дахь тунгаа хийлгэж болно.

МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.05.16, 19:00 цагийн байдлаар)

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 8302 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Улсын хэмжээнд 1-р тунд 1.778.612 хүн хамрагдсан бол 2-р тунд 643.691 хүн хамрагдаад байна.

Улаанбаатар хотод
 

  • 1-р тунд - 921.153 хүн
  • 2-р тунд - 489.995 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 857.459 хүн
  • 2-р тунд - 153.693 хүн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top