Европын орнууд цар тахлын хоёр дахь давлагаанд өртсөөр байна. Харин БНХАУ-д 50 өдөр дараалан дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэд цар тахлаас өмнөх амьдралдаа эргэн орж эхлэв.
Хятадад оюутнууд хичээлдээ явж, ажилтнууд оффистоо ажиллаж байгаа бол амралтын өдрүүдээр олон зуун мянган хүн аялж байна. Есдүгээр сарын сүүлчээс эхлэн БНХАУ тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гаднын иргэдээ хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тус улсад 85 мянга орчим хүн халдвар авч, 4.6 мянган хүн нас барсан. Харин сүүлийн саруудад нөхцөл байдал тун хэвийн байгаа юм. БНХАУ-ын Төрийн зөвлөл өнгөрсөн зургадугаар сард “Ковид-19”-тэй хийх тэмцэл: Хятадын үйл ажиллагаа” хэмээх Цагаан номоо хэвлэж, түүндээ вирусийг сөрөн зогсоход чиглэсэн стратегийн 126 зүйл заалтыг жагсаажээ.
Түүнчлэн номонд амжилтын гол хүчин зүйл нь иргэдийн сахилга бат, эв нэгдэл байсан гэдгийг онцолсон байна. Үүний зэрэгцээ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гүйцэтгэсэн үүргийг онцолжээ. Өнгөрсөн оны эхээр олон сая хүн амтай Ухань хот цар тахлын голомт болсон. Лабораториудын шинжилгээний үр дүнг судалснаар нэгдүгээр сарын сүүлчээр хатуу хөл хорио тогтоосон билээ. Нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож, 10 сая хүн гэртээ тусгаарлагдсан юм. Ухань хот руу өөр бүс нутгаас эмч нар илгээж, дөрөвдүгээр сарын 26-ныг гэхэд коронавирусээр халдварласан бүх өвчтөн эмнэлгээс гарсан юм. Өөр бүс нутагт халдвар дахин дэгдсэн хэдий ч үүнийг маш хурдан хяналтдаа авч чадсан билээ. Түүнчлэн хилийн чинадаас ирж буй хүмүүст хатуу хяналт тогтоож, эмнэлгүүдийг тусгаарлах байр болгон хувиргасан юм. Цар тахлын эсрэг арга хэмжээг ийм хурдан, үр дүнтэй авч чадсаныг өмнө нь “SARS” өвчинтэй тэмцсэн туршлага хятадуудад байсантай холбон тайлбарлажээ. Түүнчлэн хяналтын систем тусалсан гэж үзэж байна. Хятадын алдартай хавсралтуудад эрүүл мэндийн код гэгдэх кодууд бий болсон бөгөөд үүгээр халдварын эрсдэл, халдварт өвчнийг тээгчтэй үүсгэж болзошгүй харилцаа холбоог үнэлэх боломжтой аж.
Хяналтын камераар амны хаалтаа зүүж буй эсэх, тусгаарлалтын дэглэмийг зөрчсөн хүмүүсийг хянажээ. Эрх баригчид хатуу хязгаарлалт тогтоож, иргэд түүнийг нь мөрдөхөд нь хяналт тавьсан нь вирустэй хийх тэмцэлд амжилт гаргах чухал нөхцөл болсон гэдгийг ажиглагчид онцолж байна. Гэсэн ч ажиглагчид өөр чухал хүчин зүйлийг дурдаж байгаа нь нийгмийн эв нэгдэл, ард түмний сахилга бат гэж үзэж байгаа юм. Хятадууд заавар зөвлөмжийг гүйцэтгэхэд дасаж, эрх баригчдадаа итгэжээ. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоног нь БНХАУ байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулсан амралтын өдрүүд байдаг бөгөөд аялал жуулчлалын алтан улирал юм.
Түүнчлэн үндэсний баяртай давхцан Намрын дунд сарын баяр тохиодог. Өнгөрсөн оны аравдугаар сарын эхний өдрүүдэд 425 сая хүн аялалд гарсан нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 саяар бага байсан тухай тус улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яам мэдээлжээ. Ерөнхийдөө тус улсын аялал жуулчлалын алдартай байгууламжуудын ачаалал 75 хувьтай байгаа аж. Аялал жуулчлалын салбар аравдугаар сарын амралтын өдрүүдэд 312 тэрбум юанийн орлого авчиржээ.
Кинотеатрууд ч мөн үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн ажиллаж эхлээд байгаа юм. “Хязгаарлалтуудыг ерөнхийдөө цуцалсан. Зөвхөн метро, олон нийтийн тээврийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудад амны хаалтгүй явж болохгүй бөгөөд үүнтэй холбоотой дүрэм журмыг чанд сахиж байна” хэмээн Шанхайн оршин суугч Владислав Газин ярьсан байна. “Иргэд хэвийн амьдралдаа эргэн орж, эмнэлгүүдэд урт дараалал үүсэхгүй байгаа. Түүнчлэн интернэтэд эрх баригчид тоон үзүүлэлтүүдийг бууруулж хэлснийг нотлох дүрс бичлэг, зураг, бусад мэдээлэл тавигдаагүй. Иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд тун нухацтай хандаж байгаа” хэмээн тэрбээр ярьсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 25 )
chi bur uher tsaashaa teneg yum bna manuust geh shig, heleh gej bgaa sanaa chin zov bolobch chi mal yum bna
Манууст тараачихаад тануус жаргажийнуу
задаа хужаа магтсан баахан сэтгэгдэл уншлаа тиим ч нээх магтаад байх улс биш боловуу нэг өдөр гэрт чинь орж ирээд авгай хүүхдииг чинь эзэгнээд суучиж чадах хүмүүс тэр цагт үгээ олохгүй магтаад байсан хүмүүс яах бол харах юмсан\n
hamgiin t1 humuus bol huwia bodson mongol hun ta bilee unen shuu
Гадаадын дипломат паспорттай иргэн элчинд ажиллахаар очиход нь 14 хоног тусгаарлаж байна. Хөл хорионы дэглэм зөрчвөл зөрчсөн өдрөөс дахиад 14 хоног хатуу хөл хорионд орно. Тэгж байж шинжилгээ өгч байж гарна. Ард иргэд нь ухамсартай сахилга баттай байж өвчнийхөө голомтыг тасалж чадсан.
Хятад вакцин халдвар ихсэхэд нөлөөлөөд бн уу?
Тун удахгүй Энэтхэгийн араас орно, зүгээр.
Хаха, энд хужааг магтах үгээ олж ядан сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс хужаа нарыг магтах илүү дорвитойхон үгнүүд сурах хэрэгтэй нь харагдаж байна даа. Эв хавгүй магтаалууд урсаж өгсөн байх чинь вэ? Хөөрхий, өрөвдмөөр ч юм даа, өөрийн гэсэн эх оронгүй, эх оронтой ч түүнийгээ бусдын эх орноос илүүгээр харж чаддаггүй, хүний нутгийг илүү үзээд л санаашраад сууж байдаг өчүүхэн амьтад мөн ч их болж дээ.
Zugeer l uuruuruu edgedeg haniadiig burtgej yadgiin. It is just a cold or flu.
manaih shig ard irgedee sonsoj shiidber gargahgvildee.tur iim hvchtei bj bj l daban tuulna.mundag ard tvmen
Balai uls Mungunuus uur zuil xvmvvc ni boddoggvi Garchil bgaa shdee ter Taiban ene teriig xaralda bvvr ixseed baixad Sejigtei ulsuudaa yabuulxhdag bxoo Xvn ni ixedsen gazar... Uul ni ed nar l xamgiin ixeer vxej baixadaa taarsan shdee
Вакцины л ач.
Хятад бол эв нэгдэлтэй сахилга баттай нэг улс 2 системтэй орон болохоор бусад задгай орнуудаас өөо байна
eniig bichsen huja hun bh yaavch mongol ardchilsan niigemiin hu bish
Нууж хаахдаа сайн улс шүү дээ. !
Өөрсдөө энэ вмрусыг гаргаж алдсан юм чинь ойлгомжтой яаж дарахаа сайн мэдэж бгаа ганцаараа хүчирхэгжих бодлогоор гаргасан
Манайханд сахилга бат алгаа зай барь гээд байхад л дандаа юмны урдуур орох гэж чихцэлдэж явдаг муйхар зан байнаа. Оочир дараалал гэж мэдэхгүй юм хэлхээр хүлээж авах чадамж байхгүй бие ээ өмөөрсөн би гэсэн тэнэг зангаа болихгүй бол зарим нэгнийх нь мунхаг арайл дэндээд байна. Дугаар тараагаад дугаараар үйлчилж байхад л дугаар нь болоогүй хүмүүс л урлуур орчих гээд чихээд байхыг нь яана.
Иргэдийн сахилаг бат үнэхээр мундаг. Бас одоо болтол хил давж орж ирсэн хүн бүрийг 28 хоног яс тусгаарлаж байгаа гэдгийг нь мэдээлэх хэрэгтэй\n
Иргэдийн сахилга бат үнэхээр мундаг бна. Төр засаг нь ч төр шиг байж чаддаг. Манайд бүх юм нь эсрэгээрээ. Аль намар л вакцинжуулчихсан бол өнөөдөр ингэж суух уу . Үгүй л байхгүй юу. Шийдвэргүй зориггүй төр засгийн байдгаас болж хувийн хэвшлийнхэн элгээрээ хэвтэж, маш их хөрөнгө мөнгө ковидтой тэмцэхэд зарцууллаа.
Цагаан хэрэм дээр наалдцан л зураг яваад байсан даа яагаад тарахгүй байна нээрээ!
Delhiig buzralchaad Delhiigeed nas barsan iregdiin ar gerees uuchlal guih heregtei. Baliar zavaan ideshtnuudees bolj delhiigeeree suireed baihad
Хятадад амны хаалтгүй иргэнийг 7 хоног баривчилж байсан туршлага үр дүнд хүрсэн гэнэлээ.
гол нь ард түмэн нь сахилга бат сайтай удирдагчид нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс
Хятадууд бол дүрэм журмыг биелүүлдэг сахилга баттай ард түмэн !!!
үнэн л болтугай