Архангай аймгийн Шуурхай штаб хуралдаж, хариу арга хэмжээний баг томиллоо.
2021 оны 5-р сарын 18-ны 00:00 цагийн байдлаар 67 сорьцонд шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Гэвч өнөөдөр өглөөний байдлаар Өлзийт суманд вирусийн тохиолдол батлагдаж, тандалт судалгааны ажил хийгдэж эхэллээ.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос ирээд 7 хонож буй нэг иргэний ойрын хавьтлуудаас вирус илэрснийг тогтоогоод байна. Аймгийн онцгой комиссын шуурхай штабын бие бүрэлдэхүүн хуралдаж, Өлзийт суманд ажиллах хариу арга хэмжээний багийг томиллоо. Мөн Сумын онцгой комиссоос тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоон ТЭГ зогсолт хийсэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын тандалт судалгаагаар ойрын болон дам хавьтлуудын тогтоон хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэж байгаа 5 иргэний биеийн байдал хөнгөн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 311 иргэн гэрийн дэглэмд шилжээд байна.
Сэтгэгдэл ( 0 )