Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг ХӨСҮТ болон холбогдох байгууллагууд судалжээ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан энэ талаар "Эхний тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүс халдвартай үедээ вакцинд хамрагдсан, мөн вакцинаас хойш удалгүй халдвар авсан тохиолдлууд байна. Харин хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн хувьд дийлэнх нь 14 хоног дотроо байгаа бол вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа халдвар авсан маш цөөхөн хүн байгаа.
Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн өвчлөлийн зэрэг ямар байгааг судлахаар 250 хүний дата мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн баг ажиллаж эхэлсэн. Бид 18-аас дээш насны хоёр сая хүнийхээ 1.8 саяыг нь вакцинжуулаад байна. Гэхдээ вакцин ганцаараа халдвараас сэргийлэх хамгаалалт болохгүй. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх гээд энгийн дэглэмүүд халдварын тархалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатар хотод 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт. Улсын хэмжээнд 8.7 хувьтай байгаа нь мөн өндөртөө орно. Тиймээс халдварын батлагдсан тохиолдлын тоо буурч байгаад тайвширч болохгүй. Өвчлөх эрсдэл байсаар байна" гэдгийг анхаарууллаа.
Дархлаажуулалтын ажил нийслэл болон орон нутагт хэвийн явагдаж байгаа бөгөөд вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд татан авалтыг нэмэгдүүлэх, хөргөгч хүйтэн хэлхээг сайжруулахад анхаарч байгаа аж. Тухайлбал, аймаг бүрт 700 хүний вакцин хадгалах хөргөгчийг хүргүүлсэн бол -70 хэмийн хөргөгчийг мөн явуулахаар бэлтгэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 10 )
Huts
Хол очиж гуцоо
Вакциныг Израйл улстай адил түвшинд хүртэл хийсэн юм бол тэд нар шиг маск зүүхгүй яв гэж хэлэх хэрэгтэй. Израйл пфайзер вакцин хийлгэсэн. АМерик удахгүй маскгүй болох гэж бэлтгэж байна. \nАмерикт модерна, пфайзер вакцинуудыг хийсэн. \nХарин манай улсад вакцин хийлгээд 2 долоо хоносон ч гэсэн маск зүү , хүн хоорондын зай барь гээд байна. \nЭнэ одоо вакциндаа байна уу
Unen yum gej bna uu our dotnii mini medeh hed heden hun hoer dohi tungaa hiilgeed haldvar zvsan
Heden nasniihan 2 dahi tungaa hiolgesenii daraa haldvar avaad baigaag sudalsan uu? 55 deesh nasniihand Hyatad vaktsin muu uilchilj,surug biyet madh muu togtoj bgaa gej Onom sangiin sudalgaa garsan shuu dee.Ene batlagdaj bna uu! Batlagdaj bgaa bol ene nadnii humuustee ahij Oros vaktsin hiivel zugeer baihaa.
100хувь вакцин гараагүй ш дээ
Яагаад вакцин хийлгэчихээд халдвар аваад байгааг тодорхой хариу өгөөч эээээээ
Хоёр тунгаа хийлгээд 21 хоноод халдвар хэдэн хүн авсан нь нууц байх. яагаад гэвэл Хятад вакцин маш муу гэдэг нь илэрхий болох учраас
Pcr шинжилгээ авхаа больсонч халдвар илрээд байхуу юу болоод бнаа
Zail .