Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.18, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна. Мөн 7 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 221 боллоо.
Мөн хугацаанд 877 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний 42721 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
- Зөөвөрлөгдсөн - 0 (508)
- Эмнэлгээс шалтгаалах - 6 (149)
- Улаанбаатарт - 318 (43297)
- Орон нутагт - 25 (Эрдэнэт-8, Булган-1, Сэлэнгэ-2, Увс-1, Завхан-1, Говь-Алтай-7, Өвөрхангай-3, Дорнод-2)
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
- 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 10-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
ШУУД ДАМЖУУЛАЛТ