Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч, 3870 хүн эмчлэгдэж байна

2021 оны 05 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.18, 11:00 цаг)


Сүүлийн 877 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний 42721 боллоо.

Одоогоор эмнэлгүүдэд 3870 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:

  • Хөнгөн-1879 (48.6%)
  • Хүндэвтэр-1364 (35.2%)
  • Хүнд-523 (13.5%)
  • Маш хүнд-104 (2.7%)

Мөн гэрийн хяналтад 2691 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчийн хяналтанд эмчилгээ, үйлчилгээ авч байна.

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна. Мөн 7 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 221 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Зөөвөрлөгдсөн-0 (508)
  • Эмнэлгээс шалтгаалах-6 (149)
  • Улаанбаатарт-318 (43297)
  • Орон нутагт-25 (Эрдэнэт-8, Булган-1, Сэлэнгэ-2, Увс-1, Завхан-1, Говь-Алтай-7, Өвөрхангай-3, Дорнод-2)
Top