Өчигдөр ЭЕРЭГ гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна.

Өнгөрсөн хоногт 7 хүн нас барж, ковидын шалтгаант нийт нас баралт 221 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тав нь тавдугаар сарын 10-наас хойш эерэг хариу гарч, онош батлагдан, эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд өчигдөр онош батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдэхгүй байсаар амьсгал хураалаа. 
 

  • 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.
     
  • 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт хэвтсэн.

Өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд 877 хүн эдгэрч, халдвар аваад эрүүл болж эмчлүүлсэн хүний тоо улсын хэмжээнд 42721 болж бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал,
 

  • Зөөвөрлөгдсөн - 0 (508)
     
  • Эмнэлгээс шалтгаалах - 6 (149)
     
  • Улаанбаатарт - 318 (43297)
     
  • Орон нутагт - 25

Эрдэнэт - 8

Булган - 1

Сэлэнгэ - 2

Увс - 1

Завхан - 1

Говь-Алтай - 7

Өвөрхангай - 3

Дорнод - 2 гэхчлэн бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top