Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

2021 оны 05 сарын 18

"Ковид-19" халдварын эрсдэл буураагүй байгаа энэ цаг үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд дараах зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгч байна.


 

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж, тэмдэглэх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх
 
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
 
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
 
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
 
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
 
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top