24 ЦАГТ: Халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.20, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 519 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 50.618 болж байна. Мөн хугацаанд 8 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 235 боллоо.

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, хэвийн амьдралдаа орж байна. Тухайлбал эмнэлгээс 374, гэрийн хяналтаас 431 эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
 

  • Зөөвөрлөгдсөн - 1 (509)
  • Эмнэлгээс шалтгаалах - 5 (159)
  • Улаанбаатарт - 461 (44.568)
  • Орон нутагт - 52 (5334)

 Дархан-3

Эрдэнэт-8

Завхан-1

Архангай-9

Говь-Алтай-5

Сэлэнгэ-1

Төв-17

Сүхбаатар-8

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 57 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
     
  • 24 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 72 настай эрэгтэй: Тавдугаар сарын 04-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 60 настай эрэгтэй: Тавдугаар сарын 05-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 81 настай эмэгтэй: Тавдугаар сарын 06-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 92 настай эмэгтэй: Тавдугаар сарын 07-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.

 

  • 83 настай эмэгтэй: Тавдугаар сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.

 

  • 81 настай эрэгтэй: Тавдугаар сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.

 

Өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгийн 20, Улаанбаатар хотын 30 гаруй эмнэлэгт 3896 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс
 

  • Хөнгөн - 1904 (48.9%)
  • Хүндэвтэр - 1343 (34.5%)
  • Хүнд - 539 (13.8%)
  • Маш хүнд - 110 (2.8%)

Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 2075 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

 

Top