Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.20, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, хэвийн амьдралдаа орж байна. Тухайлбал эмнэлгээс 374, гэрийн хяналтаас 431 эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.
Өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгийн 20, Улаанбаатар хотын 30 гаруй эмнэлэгт 3896 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 2075 хүн өрхийн эмчийн хяналтад байна.
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 519 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 50.618 болж байна. Мөн хугацаанд 8 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 235 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
Дархан-3
Эрдэнэт-8
Завхан-1
Архангай-9
Говь-Алтай-5
Сэлэнгэ-1
Төв-17
Сүхбаатар-8
Сэтгэгдэл ( 0 )