Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.20) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.05.19, 19:00 цагийн байдлаар)
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд 1-р тунд 1.810.479 хүн хамрагдсан бол 2-р тунд 685.189 хүн хамрагдлаа. Үүний 0.45 хувь нь халдвар авсан бөгөөд вакцин тариулаад 14 хоногтоо халдвар авсан. Энэ бол маш бага тоо. Харин 21-ээс дээш хоногтоо халдвар авсан тохиолдол байхгүй. Тиймээс сөрөг мэдээлэлд автахгүй байж вакцинжуулалтын эерэг талыг илүү олж харж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас иргэдэд уриалж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 25.741 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Улаанбаатар хотод
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
Сэтгэгдэл ( 0 )