Улсын Онцгой комисс 13:00 цагт хуралдаж эхэлжээ. Хуралдаанаар тавдугаар сарын 22-ноос зарим ААН-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, хязгаарлалтыг сулруулах талаарх шийдвэрийг гаргах юм.
Тавдугаар сарын 22-ноос зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өмнө нь мэдээлж байсан.
Амралт сувиллын газрууд зөвхөн гэр бүлийн хүрээнд амрагчдаа хүлээн авах бол хоол үйлчилгээний газрууд 50 хувийн дүүргэлтээр танхимаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгөөг гаргаад байгаа аж.
Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээх хугацааг мөн 5-р сарын 22-ны өдөр байхаар төлөвлөсөн бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )