Халдварын 629 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.21, 11:00 цаг)


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрөгч 24 цагт 6823 шинжилгээнээс коронавируст халдварын 629 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол өндөр тоо юм. Гэтэл гадуур нөхцөл байдлыг харахад иргэд тайвширсан, маскгүйгээр хоорондоо ярих, гудамжинд максгүй бөөнөөр тойроод суучихсан байх тохиолдлууд маш их ажиглагдаж байна. Бид тайвширч болохгүй. Хэрвээр тайвшираад нөхцөл байдлаа улам муутгавал дахиад хөл хорио руу орж, вакцинжуулалтын үр дүн алга болох эрсдэлтэй. Одоо 2-р тундаа хүмүүс дөнгөж хамрагдаж эхэлж байна. Хөдөө орон нутагт 2-р тундаа хамрагдах болоогүй байна. Гэтэл эрдэмтдийн хэлж байгаагаар бүрэн тунгаа авснаас багадаа 14, цаашлаад 28 хоногийн дараа дархлаа тогтоно. Энэ болтол тайвширч болохгүй гэдэг хатуу анхааруулгыг өгч байна" гэв.

Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 51.247 болж байна. Мөн хугацаанд таван хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 240 боллоо. Харин ковидын бус шалтгаант нас баралт нэгээр нэмэгдэж 13 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
 

  • Зөөвөрлөгдсөн - 0 (509)
  • Эмнэлгээс шалтгаалах - 2 (161)
  • Улаанбаатарт - 603 (45.171)
  • Орон нутагт - 24 (5358)

 Дархан-1

Эрдэнэт-4

Архангай-4

Говь-Алтай-1

Өвөрхангай-7

Сэлэнгэ-3

Төв-4

 

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 70 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
     
  • 66 настай эмэгтэй: Тавдугаар сарын 02-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 89 настай эмэгтэй: Тавдугаар сарын 05-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 69 настай эмэгтэй: Тавдугаар сарын 09-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 33 настай эмэгтэй: Тавдугаар сарын 06-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 92 настай эмэгтэй: Тавдугаар сарын 04-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
     
  • 52 настай эрэгтэй: Тавдугаар сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан. Түүнээс өмнө гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Түүний хувьд тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан буюу ковидын бус шалтгаант нас баралт.

Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, хэвийн амьдралдаа орж байна. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 45145 боллоо.

Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 4011 хүн, гэрийн хяналтад 1829 хүн байна. Нийтдээ ковидын халдварын улмаас 5840 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Нэг хүний цаана 3-4 байгаа гэж тооцвол эрсдэл өндөр байгаа гэдгийг дахин анхааруулъя.
 

  • Хөнгөн - 2002 (49.9%)
  • Хүндэвтэр - 1360 (33.9%)
  • Хүнд - 544 (13.6%)
  • Маш хүнд - 105 (2.6%)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top