24 ЦАГТ: 539 тохиолдол батлагдаж, 4 иргэн нас барлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.05.23/

Сүүлийн 24 цагт 7541 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 539 тохиолдол батлагдлаа. Өнгөрсөн хоногт 4 иргэн уг өвчний улмаас амиа алдсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд Эрүүл мэндийн яамнаас гүн эмгэнэл илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 52.470 болж байна. Сүүлийн хоногт батлагдсан тохиолдлууд дотоодын халдварууд аж. Тодруулбал, 491 нь Улаанбаатар хотод, 48 нь хөдөө орон нутагт батлагдсан байна.

ШУУД ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top