Энэ долоо хоногт 41 иргэн ковидоор амиа алдаж, нийт нас баралт 248 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.05.23/

Сүүлийн 24 цагт 7541 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 539 тохиолдол батлагдлаа. Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 52.470 болж байна. Сүүлийн хоногт батлагдсан тохиолдлууд дотоодын халдварууд аж. Тодруулбал, 491 нь Улаанбаатар хотод, 48 нь хөдөө орон нутагт батлагдсан байна.

Хөдөө орон нутагт батлагдсан тохиолдлуудыг авч үзвэл, 10 аймагт дараах байдлаар бүртгэгджээ.

 

  • Орхон аймагт -14
  • Сэлэнгэ аймагт -1
  • Төв аймагт -9
  • Өвөрхангай аймагт-6
  • Архангай аймагт -7
  • Булган аймагт-1
  • Хөвсгөл аймагт- 2
  • Говь-Алтай аймагт -4
  • Баян-Өлгий аймагт -2
  • Дорнод аймагт-2 тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Сүүлийн 24 цагт 485 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 46.338 болсон байна. Өнгөрсөн хоногт 4 иргэн уг өвчний улмаас амиа алдсан байна. Тодруулбал:

 

  • 76 настай эмэгтэй – 4 дүгээр сарын 23-нд онош батлагдсан
  • 64 настай эрэгтэй - 5 сарын 1-нд онош батлагдсан
  • 68 настай эмэгтэй – 5 сарын 7-нд онош батлагдсан
  • 88 настай эрэгтэй -5 сарын 12-нд онош батлагдсан

 

Эдгээр хүмүүс онош нь батлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад, коронавирус өвчний нэн хүнд хэлбэрээр амиа алджээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд Эрүүл мэндийн яамнаас гүн эмгэнэл илэрхийллээ. 

Монгол Улсад ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 248 боллоо. Энэ долоо хоногт 41 иргэн ковидын улмаас нас баржээ.

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдал хүнд хэвээрээ, тайвшрах цаг болоогүй байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ онцоллоо. Вакцин тариулсан ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 0.45 хувь халдвар авсан. Гэхдээ хөнгөн хэлбэрээр тусаж байгаа гэв.

Улаанбаатар хот бүхэлдээ халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээрээ байгаа учраас буцаад хатуу хөл хорио руу орж болзошгүй байгааг анхаарууллаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 23

Улаанбаатарчуудын ихэнх нь халдвар авсан бололтой. Учир нь халдвар огт буурахгүй байна. Улаанбаатарт 80 аас дээш насныхан хэд байдаг юм болоо ингэхэд?

0  |  0
Top