Нийслэлийн иргэдийн 60.8 хувь нь II тунд хамрагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Тавдугаар сарын 22-нд нийслэлийн хэмжээнд ковидын вакцины  I тунд 1727, II тунд 15.055, нийт 16.782 иргэнийг  хамруулжээ.                         

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.5 хувь буюу 938.665 нь I тунд, 60.8 хувь буюу 579.498 нь II тунд хамрагдаад байна.

Дашрамд, вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ гэдгийг тодотгон хүргэе.

Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий бие махбодийн хамарсан хариу урвал өгч болно. Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай хавдах зэргийг хэлнэ. Харин халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшилын урвалыг ерөнхий бие махбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болно.

 

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.184) 2021 оны 05 сарын 24

2р тунгаа хийлгэхгүй ээ маш их зүрх өвдөж даралт ихдэж бна.21 хонож бхад зүгээр болохгүй бна.хор шахахаа боль

1  |  0
Top