ХӨСҮТ-ийн Вирусологийн лабораторийн гурван вирусологич эмч, судлаач SARS-CoV-2 вирусийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологийг нэвтрүүлэх ажлаар Япон Улсад томилолтоор ажиллаж ирээд бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
SARS CoV-2 шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай” ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажлын төлөвлөгөө батлагдан, судалгааны ажил эхэлсэн аж.Д
ЭМБ, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХӨСҮТ-д вирусийн бүрэн генийн дараалал тогтоогч (NGS machine) төхөөрөмж бүхий иж бүрэн лаборатори байгуулах ажил эхэлсэн.
-70-аас -80 хэмийн гүн хөлдөөгч, Биологийн Аюулгүй Ажилллагааны 2-р зэрэглэлийн кабинет, сиквенси дата боловсруулах өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээж аваад байгаа талаарх мэдээллийг мутацид орсон коронавируст халдвар (КОВИД-19)-ын талаар судалгаа хийж танилцуулах үүргийн биелэлтийн хүрээнд Шадар сайд танилцуулсан гэв.
ХӨСҮТ-д байгаа уламжлалт сиквенсийн машиныг ашиглан SARS CoV-2 вирусийн гадаргуугийн S уургийн генийн хэсэгчилсэн сиквенси хийх оролдлого хийгдэж байна. Англи, Энэтхэг улсад тархсан анхаарал татаж буй хувилбар (VOC) мутацуудыг илрүүлэх, тандах PCR шинжилгээний оношлуурыг захиалан авч хэрэглэж эхлээд байна. PCR шинжилгээний үр дүнг сиквенси шинжилгээгээр баталгаажуулах юм гэж Шадар сайд мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Good
Маш чухал ажил эхлуулжээ