Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо (2021.05.26) хуралдлаа.
Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа вакцинжуулалттай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2.067.292 иргэний 1.812.265 иргэн I тунд хамрагдсан нь 88.9 хувь байгаа бол 667.323 иргэн II тунд хамрагдсан байгаа. Вакцинжуулалт 40.2 хувьтай байгаа гэдэг мэдээллийг өгөөд орон нутаг дахь вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах 953.058 иргэний 942.157 нь өнөөдөр вакцинд хамрагдсан байгаа бол орон нутаг дахь вакцинд хамрагдах 1.114.234 иргэний 895.716 нь эхний тунгаа хийлгээд байгаа гэлээ. Нийслэлд 614.728 иргэн, орон нутагт 215.483 иргэн вакцины II дахь тунгаа хийлгэсэн мэдээллийг танилцууллаа.
Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгааг хэлсэн.
Аймаг орон нутаг дахь вакцинжуулалтын дүн мэдээг тэрбээр танилцуулсан.Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 52.658 иргэн, Баян-Өлгий аймагт 51.719 иргэн, Баянхонгор аймагт 47.690 иргэн, Булган аймагт 38.215 иргэн, Говь-Алтай аймагт 35.295 иргэн, Говьсүмбэр аймагт 11.608 иргэн, Дархан-Уул аймагт 75.477 иргэн, Дорноговь аймагт 52.916 иргэн, Дорнод аймагт 52.597 иргэн, Дундговь аймагт 22.898 иргэн, Завхан аймагт 42.904 иргэн, Орхон аймагт 73.129 иргэн, Өвөрхангай аймагт 58.817 иргэн, Өмнөговь аймагт 62.245 иргэн, Сүхбаатар аймагт 40.074 иргэн, Сэлэнгэ аймагт 71.502 иргэн, Төв аймагт 54.380 иргэн, Увс аймагт 36.694 иргэн, Ховд аймагт 43.844 иргэн, Хөвсгөл аймагт 67.554 иргэн, Хэнтий аймагт 47.205 иргэн тус тус вакцинд хамрагдсан байна.
Цаашид Улаанбаатар хотын иргэдийн 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл вакцины бүрэн тунд хамруулах ба зургадугаар сарын 15-ны өдрийн дотор орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцинжуулалтын 58 цэг ажиллаж байгаа гэлээ. Орон нутаг руу вакцины тээвэрлэлт, түгээлт, хангалт, нийлүүлэлт, хадгалалт нь холбогдох горим, журмын дагуу хийгдэж, бүрэн хангалт хийгдэж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 8 )
ХҮН АМЫН ТООГООРОО НЭГД БИЧИГДЭХ НЬ АРГАГҮЙШ ДЭЭ. ӨДӨР БҮР ИЛЭРЧ БАЙГАА ТООГООРОО ХҮН АМД НООГДУУЛВАЛ ЭНЭТХЭГТЭЙ ИЖИЛ ГЭЭД ОЛОН УЛС ҮЗЭЖ УЛААН ГЭРЭЛ МОНГОЛ ДЭЭР АСААЧХААД ХИЛЭЭРЭЭ ОРУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙНА. БАХАРХУУЛАХ ЗҮЙЛ ЕР АЛГА.
Тэгээд яагаад халдвар нь буурахгүй байна.
баахан хужаа вакцин хучээр хийчхээд...бусад улс орнуудыг хар хтад вакцин хийлгэхгуй байгаа
Good job
ийм эргүү юмаар уралдахаа болиосой
ийм эргүү юмаар уралдахаа болиосой
МАН битгий хуцаад бай. 3хан сая хүнтэй байж. Харин ч мөнгийг нь цохичихоод хамгийн муу вакцин хийж байгаа шүү
Халдвар тархалтаар Энэтхэгийн дараа ороод байгааг яагаад хэнч дуугарахгүй байна аа