Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.05.26/
Сүүлийн 24 цагт 7831 хүнээс коронавирусний шинжилгээ авахад 680 хүнээс халдвар илэрч, Монгол Улсын хэмжээнд халдвар авсан нийт хүний тоо 54.414 болсон байна. Сүүлийн хоногт батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 634 нь Улаанбаатар хотоос, 46 нь хөдөө орон нутгаас илэрчээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 иргэн коронавирусний өвчлөлийн нэн хүнд хэлбэрийн улмаас амиа алдсан байна. Нас барсан иргэдийн ар гэрт Эрүүл мэндийн яамнаас эмгэнэл илэрхийллээ. Уг өвчний улмаар нас барсан хүний тоо 257 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрснээр, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 48,041 болсон байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
8хан мянган хүнээс шинжилгээ авахад 680 хүн халдвартай байна , урд нь 16 мянган хүнээс шинжилгээ авахад 1200 хүн халдвартай гарч байсан , тархалт ер бүүраагүй байна. Эд нар ер нь буруудаж чадах Ч үгүй юм бна дөө