Зургаан аймагт 46 тохиолдол батлагдаж, нийт нас баралт 257 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Сүүлийн 24 цагт 7,831 хүнээс коронавирусний шинжилгээ авахад 680 хүнээс халдвар илэрч,  Монгол Улсын хэмжээнд халдвар авсан нийт хүний тоо 54.414 болсон байна. Сүүлийн хоногт батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 634 нь Улаанбаатар хотоос, 46 нь хөдөө орон нутгаас илэрчээ.  

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 иргэн коронавирусний өвчлөлийн нэн хүнд хэлбэрийн улмаас амиа алдсан байна. Нас барсан иргэдийн ар гэрт Эрүүл мэндийн яамнаас эмгэнэл илэрхийллээ.  Уг өвчний улмаас  нас барсан хүний тоо 257 болоод байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрснээр, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 48,041 болсон байна.

Орон нутагт батлагдсан 46 тохиолдлыг авч үзвэл:

 

  • Орхон аймагт  19  –  Нийт 673 тохиолдол болж өслөө
  • Булган аймагт 10   -  Нийт 147 тохиолдол болж өслөө
  • Архангай аймагт 3 -  Нийт 359 тохиолдол болж өслөө
  • Хөвсгөл аймагт 1   -  Нийт 79 болж өслөө
  • Өвөрхангай аймагт 3- Нийт 388 болж өслөө
  • Төв аймагт 10   -  Нийт 1061 болж өслөө

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top