24 ЦАГТ: Халдварын 653 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

2021 оны 05 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.27, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.067 болж байна. Мөн хугацаанд хоёр хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 259 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 625 (Нийт 48.729) Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлууд есөн дүүрэгт илэрлээ. Ялангуяа төвийн 6 дүүргийн 160 орчим хорооноос халдвар илэрсэн гэдгийг дахин анхааруулъя.
     
  • Орон нутагт - 28 (5615)

                             Орхон - 12

                             Ховд - 2

                             Булган - 3

                             Архангай - 2

                             Төв - 9  

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 65 настай эрэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
     
  • 73 настай эмэгтэй: Таддугаар сарын 15-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.

Сүүлийн 24 цагт 533 хүн бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн тодорхойлолттойгоор хэвийн амьдралдаа орж байна. Тэдний 403 нь эмнэлгээс, 230 нь гэрийн хяналтаас эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48674 болж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 36, хөдөө орон нутгийн 20 эмнэлэгт 4285 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс,
 

  • Хөнгөн - 2167 (50.6%)
  • Хүндэвтэр - 1521 (35.5%)
  • Хүнд - 479 (11.2%)
  • Маш хүнд - 118 (2.8%)

Гэрийн хяналтад 1827 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч байна.


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

 

Top