Владимир Путин: Вакциныг заавал албадан хийж болохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт эдийн засгийн асуудлаар онлайн зөвлөгөөн явуулж, хямралаас гарах гарц, цар тахлын хор уршигтай тэмцэх талаар ярьсан байна. 

Энэ үеэрээ  вакцинжуулалттай холбоотойгоор өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр коронавирусээс  урьдчилан сэргийлэх тарилгыг  заавал албадан хийж болохгүй ч хүмүүс вакцины ач холбогдлыг ойлгох хэрэгтэйг онцолжээ.  Владимир Путин “Вакцинжуулалтыг түргэсгэх тал дээр төрөл бүрийн санал, тэр дундаа албан журмаар дархлаажуулалтад хамруулах тухай яриа ч  гарч байгааг  мэднэ. Үүнтэй холбоотой байр сууриа дахин хэлье. Вакцин тариулахыг албадах нь үр дүнгүй, мөн ингэж болохгүй гэж би үзэж байна. Иргэд вакцин тариулах шаардлагатай гэдгийг өөрсдөө ухамсарлан, тарилга хийлгэхгүй бол тун ноцтой, тэр бүү хэл үхлийн аюултай өвчинтэй нүүр тулна гэдгийг ойлгох ёстой. Би эрдэмтдийнхээ бүтээсэн вакцины аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд ард иргэдээ вакцинжуулах бүхий л нөхцлийг Засгийн газрын зүгээс бүрдүүлсэн гэж үзэж байна” гэжээ. Улс орнуудын хувьд дархлаажуулалтыг түргэсгэн, халдварын тархалтыг хумиж, эдийн засгаа сэргээх нь нэн чухал асуудал болоод байгаа юм. Тиймдээ ч Оросын Ерөнхийлөгч сүргийн дархлаа үүсгэх нь чухал гэдгийг тодотгожээ. Хэдийгээр ОХУ дэлхийд хамгийн түрүүнд коронавирусийн вакцин гарган авч, гурван  вакцин хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ч иргэдийн идэвх төдийлөн хангалттай бус байгаа юм. Тиймээс коронавирусийн вакциныг албан журмаар хийх санал ч гарсан байна. Харин Путин үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ.  Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаа ч Орост ард иргэдийг албан журмаар вакцинжуулж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тухайлбал, Якутын компаниуд ажилтнуудаа зайлшгүй вакцинд хамрагдахыг шаардан, вакцин хийлгээгүй бол 200 мянган рублиэс дээш хэмжээний торгууль ноогдуулна гэж анхааруулжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулахгүй байж болно. Гэхдээ эрүүл мэндийн бус  болон хүндэтгэх шалтгаангүйгээр вакцинаас татгалзсан бол ажилд нь оруулахгүй байхыг сануулсан байна.  Якутын Засгийн газрын мэдээлснээр, олон нийтийг албан журмаар дархлаажуулах ажлыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд боловсролын салбарын бүхий л ажилтнууд, түүнчлэн улсын хэмжээний олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагчид болон оролцогчид хамрагдах юм байна.  Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д коронавирусийн халдвар 4.96 сая бүртгэгдсэнээс 4.58 сая нь эдгэрч, 117 мянган хүн нас баржээ.  ОХУ нь  145.9 сая хүн амтай бөгөөд 2021 оны намар гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа ажээ. Тавдугаар сарын 25-ны байдлаар 15 768 938 хүн буюу 10.8 хувь нь вакцины эхний тунд, 11 257 859 буюу 7.1 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Ингэснээр нийт 28 сая хүн вакцинд хамрагдсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.43) 2021 оны 05 сарын 30

Ардчилал ОХУ д л байна.

0  |  0
Zochin(202.9.46.216) 2021 оны 05 сарын 29

Sputnik sain l bh .vaktsinii esreg bg uhuulagchidiin nuluu ih bga bhaa.bulan tohoi byrt ynegyi hiigeed ugii geed bhd l ochij bgan tun tsuun bgaan.zygeer bhaar mnaih ruu yavuulchihgyi hhh

0  |  0
Зочин(202.21.107.125) 2021 оны 05 сарын 29

ОХУ өөрөө вакцин үйлдвэрлэгч улс. Тэгхэд нийт хүн амынхаа дөнгөж 11% - г вакцинжуулсан байна шүү дээ. Монгол улс маань нийт хүн амынхаа 90 - с дээш хувийг Хятадын тусламжтайгаар вакцинжуулсан. Одоо нийт хүн амынхаа вакцинжуулалтаар дэлхийд 1 - р байранд яваа юм шиг байна лээ. Ингээд бодхоор Оросын ард түмэн өөрийн үйлдвэрийн вакцинд итгэхгүй байна уу, эсвэл ОХУ -н вакцины туршилт бүрэн дуусаагүй байна уу?

0  |  2
Зочин(202.9.46.205) 2021 оны 05 сарын 29

Путин хүчилэхгүй ээ. Оросын ард түмэн ч хүчиндүүлдэг ард түмэн биш

3  |  0
DR. PRADHAN(102.89.3.153) 2021 оны 05 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай.\nБи 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байс

0  |  2
Зочин(202.9.46.242) 2021 оны 05 сарын 29

Ингэж ярьчаад ард иргэддээ жаахан нүүр олоод цаагуураа хүчээр хийгээд эхэлсэн байна.Путин дарангуйлагч ш дээ ямар ухаантай хүн насаараа ерөнхийлэгч хийх бас өөрийгөө ял шиитгэж болохгүй гэж хууль гаргаад байж байх вэ дээ.одоо бусад соёлт орнууд оросуудыг харахгүйй байна ш дээ.Оросууд нэг л өдөр авч хаях байх да

2  |  1
Z(202.9.46.205) 2021 оны 05 сарын 29

Ухаалаг агуу удирдагч шуу дээ

1  |  0
.(103.229.123.83) 2021 оны 05 сарын 29

Зөв ш дээ албадан хийж болохгүй ээ

4  |  1
Top